Монголд Ротари хөдөлгөөн үүсэж хөгжсөний 25 жилийн ой 2020 оны хавар тохионо. Дэлхийн 192 орны 1.2 сая гаруй хүнийг нэгтгэсэн Ротари хөдөлгөөн нь “Өөрөөсөө давж бусдад үйлчилье” гэсэн уриатай бөгөөд эх хүүхдийн эрүүл мэнд, саа өвчнөөс урьдчилан сэргийлэх, боловсрол, ус ариун цэврийн байгууламж, орон нутгийн хөгжил, энхтайвны чиглэлээр олон мянган төслийг дэлхий даяар хэрэгжүүлдэг юм.


Монгол дахь Ротари хөдөлгөөнд нэгдсэн 1000 гаруй гишүүд 18 клубт харьяалагдан нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн нэг нь “Дулаан хувцас-халуун сэтгэл” аян юм.





Монголын хамгийн анхны Ротари клуб болох “Улаанбаатар Ротари” клуб нь өөрсдийн байнга дэмжиж ирсэн асрамж халамжийн газрын хүүхдүүд,дулаан хувцас шаардлагатай иргэддээ Солонгосоос импортлосон шинэ, хувцсыг энэ аяны хүрээнд түгээж байна. Нийт 51 сая төгрөгний үнэтэй 1460 ширхэг цоо шинэ дулаан хувцсыг тэд энэ удаа ТҮК-ийн ажилчдад бэлэглэсэн юм. Тодруулбал, “Улаанбаатар Ротари” клуб хурлаараа хэлэлцээд Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр байлгахын төлөө өөртөө зориулан дэлгүүр ч хэсэх завгүйгээр цаг наргүй ажилладаг Сүхбаатар дүүргийн тохижилт үйлчилгээний компаний ажилчдад 500 гаруй хувцас бэлэглэх шийдвэр гаргажээ. Ингээд аравдугаар сарын 17-ны өдөр ТҮК-ийн 100 гаруй ажилчдад 548 ширхэг шинэ, дулаан хувцсыг гардуулж өгөв.Олон улсын Ротаригийн 3450 дүүргийн X бүсийн Захирагч бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Хурлын дарга Э. Ганбат, “Улаанбаатар Ротари” клубын нарийн бичгийн дарга С. Энхтуяа, клубын гишүүн Г.Ундрах нар тус үйл ажиллагаанд оролцов.
Мэдээллийг бэлтгэсэн
Улаанбаатар Ротари клубийн
Нарийн бичгийн дарга
Сүхбаатарын Энхтуяа
Утас: 9900 4924

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
