Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.
Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлж , цэцэглүүлэх, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлж хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачлага гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд аж.
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд 2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан тэргүүний есөн өрхийн шагналыг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар гардууллаа.
НИТХ-ын дарга Р.Дагва “Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх” шалгаруулах тусгай болзлын дагуу 152 хорооноос шалгарч ирсэн есөн өрхөд өнөөдөр Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын Ган тулгыг гардуулж байна. Хотын хөгжил хороо, дүүргээс эхэлдэг. Хороо, дүүргийн хөгжил хот айлаас эхэлдэг. Бүтээлч, хөдөлмөрч тэргүүний өрх гэр бүлүүддээ халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээсэн юм.
1995 оноос хойш 24 дахь жилдээ зохион байгуулж 161 өрхийг шалгаруулаад байна.
Нийслэлийн 2019 оны Тэргүүний 9 өрх:
- Ганбаатарын Эрдэнэцэцэг- Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо
- Шархүүгийн Далхсүрэн –Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо
- Жаргалын Баасанхүү –Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо
- Лувсанцэрэнгийн Бямбадолгор –Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо
- Луужингийн Хишигбарс-Налайх дүүргийн 3 дугаар хороо
- Балдансанжаагийн Шаравжамц- Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо
- Ишжамцын Батмөнх-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо
- Бадарчын Ганболд-Баянгол дүүргийн 22 дугаар хороо
- Сангидоржийн Очир-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
