“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд 414.6 км төмөр зам барьж байгуулах Үндэсний бүтээн байгуулалтад оролцож буй төмөр замын бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх “Ган хийц” ХХК,“Улаанбаатар Бүк” ХК нар ИБНВУ-ын “Пандрол” компанитай дэлхийн стандартад нийцсэн пандрол бэхэлгээг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү“Пандрол бэхэлгээний худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол” төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талбар болох Дорноговь аймгийн Зүүнбаян өртөө дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвийн байранд зохион байгуулагдав.


Энэхүү “Пандрол бэхэлгээний худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол”-д Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Филип Малон нар хүрэлцэн ирэв.
“Пандрол” / “Эрсдэлгүй, бэхэл&март технологи – Насан туршийн түнш”/ компани нь ИБНВУ-ын RM&S компаний зохиосон төмөр бетон дэрний загварын зургийг Монгол улсын холбогдох байгууллагуудаар батлуулж, өнөөдөр тус загварын дэрийг түнш болох “Улаанбаатар Бүк” ХХК, “Ган хийц” компаниуд үйлдвэрлэж “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам”-ын төсөлд оролцож байна.
“Пандрол бэхэлгээ”-г ашигласнаар нэн түрүүнд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, арчилгааны зардлыг багасгадаг. Урьдчилсан судалгаа, туршилт, ашиглалтын үеийн хяналт, төмөр замын цаашдын хөгжил, тээх чадварыг нэмэгдүүлэх бололцоонуудын судалгаанд суурилж хэрэглэгчдэд зориулсан цогцолбор үйлчилгээг үзүүлэн ажиллаж иржээ.
Пандролын “бэхэл&март” гэдэг технологи нь төмөр замын арчилгааны зардлыг багасгахаас гадна RM&S компанийн зургаар үйлдвэрлэсэн, Пандролын бэхэлгээг ашигласан төмөр бетон дэр нь Монгол улсад мөрдөж байгаа стандартаас 1 км замд дунджаар 180 дэр хэмнэх бололцоо олгох боломжтой. Энэ нь дунджаар 100 км төмөр зам барихад 2 сая долларын хэмнэлт гаргахаас гадна төмөр замын голын даралтыг 30 тоннд хүргэх боломжийг олгох нь төмөр замын тээх чадварыг нэмэгдүүлж нийт төмөр замын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ. Тус бэхэлгээ нь 40 жил ашиглагдах боломжтойгоос гадна бусад үйлдвэрлэгчийн бэхэлгээтэй харьцуулахад бүхэл тойрогт аюулгүй ашиглах боломжтой юм.
Мөн 2018 онд Пандрол бэхэлгээтэй “УБ” БУК компаний үйлдвэрлэсэн төмөр бетон дэрийг ашиглан Нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замыг УБТЗ-ын мэрэгжилтнүүд амжиллтай барьж ашиглалтад оруулсан байна.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
