Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлнө
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлсэн нь баримтаар нотлогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. Шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарт даалгав.
Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн захиргааны болон үйлчилгээны албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, төрийн албан хаагчид гадаад улс орнуудад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох энэ төрлийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхгүй байхыг тодорхой зааж өгсөн байдаг. Төрийн байгууллагуудад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар ЗГХЭГ-аас тодорхой шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд иргэд, олон нийтээс төрийн албан хаагчдын ёсзүйгүй үйлдэлтэй холбоотой 10 гаруй баримт мэдээлэл ирсний хоёр нь дээрхи албан тушаалтнуудтай холбоотой бөгөөд засгийн газрын гишүүд танилцаж албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэж, холбогдох баримтуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болов.
Цаашид төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилж, зарим, зүйл заалтыг чангатган мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн төрийн албан хаагчийг шууд ажлаас нь чөлөөлөх, дахин төрийн албанд ажиллахыг хориглох, цалингаасаа өндөр үнэтэй бэлэг авах, ажлын байранд бэлгийн дарамт учруулсан үйлдэл гаргах, албаны тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглах, албан ажлаар агаарын тээврээр үйлчлүүлэхдээ бизнес ангилалаар зорчихыг тус тус хориглох нь зүйтэй гэв. Тодорхой хориглох үйлдлүүдийг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зааж тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Түүнчлэн ёсзүйн дүрэм болон хуульд заасан хориотой үйлдлүүд гаргаж шийтгэгдсэн төрийн албан хаагчдын нэрсийг зарлаж, жил бүр олон нийтэд хэвлэн нийтэлж, түгээх нь зүйтэй гэв.
Мөн өдрийн хурлаар ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Товч мэдээ
– “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрт эдийн засаг, нийгэм, соёл, угсаатны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хил орчмын дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Мөн бүс нутаг, хил орчмын худалдааг идэвхжүүлэх, худалдааны горимыг либералчлах,дамжин өнгөрөх тээврийн чиглэлээр хамтрахаар заасан байна.
– Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд тусгай хамгаалалттай, дархан цаазат газар нутагт байгаа аливаа орон сууц эзэмшигчдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, нэмэгдүүлэхдээ тухайн хөрөнгийн үнэлгээнд тодорхой хувиар тооцож ногдуулдаг нийтлэг зарчимтай нийцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
– “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг”, “Дэд бүтцийн хөгжил-Согинохайрхан дүүрэг” төслийг санхүүжүүлэхтэй холбоотой гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Энэ хүрээнд хүн амын тоо их, гэр хорооллын дэд бүтэц муутай сум, дүүргийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв боловсруулах, бараа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил зэргийг хийх юм. Төслийг 2019-2021 оны 01 дүгээр сарын хооронд хэрэгжүүлнэ.
– Улаанбаатар хотын баруун, зүүн талд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын хөргөлттэй агуулах бүхий мах боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг татвар ногдуулсан өдрөөс хойш хоёр хүртэл жилээр хойшлуулахыг зөвшөөрөв. Хоногт 7500 бог, 1500 бод төхөөрөх үйлдвэр, 11000 тн багтаамжтай агуулах, малын зах, худалдааны төв байгуулах ажил 60 орчим хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
