Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд хийх гэж байна. Тэрбээр “Гайхамшигт үдэш” тоглолтоо 2009 онд хийснээс хойш 10 жилийн дараа ийнхүү 37 жил эзэгнэж буй алтан тайзнаас шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байгаа нь яах аргагүй онцлох үйл явдал юм. Дуучин Т.Ариунаа энэхүү тоглолтын үеэр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Б.Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай”, Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ая “Тусгаар тогтнол” хэмээх хоёр том уран бүтээлээ үзэгчдэд анх удаа толилуулах юм.
Үүнээс гадна үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшсон олон хит дуугаараа “Буянт-Ухаа”-д бут авсан тоглолт хийх нь тодорхой болов уу. Учир нь түүний тоглолтод “Хар сарнай”-н Амараа, “Хар тас”-ын Марка, дуучин Т.Дэлгэрмөрөн, жүжигчин Т.Бархүү, ICE TOP хамтлагийн Манлай, Motive хамтлагийн дуучин Ганбаа нар хүрэлцэн ирж сюрприз барих аж.
“Тэнгэр шиг бай” тоглолт Монголын рок, поп хөгжмийн ертөнцөд нэн шинэ санаа, шинэлэг санаануудыг хэрэгжүүлснээрээ онцлогтой байх нь дамжиггүй. Мөн хөгжмийн шинэ ямар дуугаралт, найруулгаар үзэгчдийн сонорыг мялаах нь олны анхаарлыг татаж байна. Дуучин Т.Ариунаатай хамт нэгэн үдшийг дуулж, бүжиглэж, доргиж өнгөрүүлэхээр тэсэн ядан хүлээж буй үзэгчдэд дуулгахад Авто тээврийн үндэсний төвийнхөн өнөөдөр та бүхнийг “Буянт-Ухаа” спортын ордон руу үнэ төлбөргүй хүргэж өгч үйлчлэх юм байна шүү.
Тодруулбал, Улсын драмын эрдмийн театр, “Аса” циркийн гаднаас 16:00, 17:30 цагт зорчигчдоо аван тус тус хөдөлж, үдэш 22:40 цагт буюу тоглолтын дараа Монголын хүүхдийн ордон хүртэл хүргэж өгөхөөр болжээ. Автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх хүсэлтэй иргэд 99159030 дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Д.Энх

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
