ХҮН-аас Дубайн гэрээ, АМНАТ-ийн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүллээ

2019 оны 11-р сарын 25 өдөр, 11 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4dd9835c04db1f2d777dd0ac961984c2

Хөдөлмөрийн Үндэсний намаас Дубайн гэрээ болон АМНАТ-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд  У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ.   Тус намын ТУЗ-ийн дарга Т.Доржханд “Дубайн гэрээ нь Засгийн газрын холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчсөн нь ил боллоо.  Тухайлбал, гэрээнд гарын үсэг зурсан Монголын талын төлөөлөгчдийн итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.  Тиймээс Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна” гэв.   ХҮН-ын шаардлагад

  1. Улстөрчдийн бус мэргэжлийн баг бүрдүүлж, олон нийтийн хяналт дор гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай нөхцлөөр шинэчлэн сайжруулах,
  2. Оюутолгой төслийн хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд Риотинто компаниас бусад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, ногдол ашиг авах асуудлыг наашлуулах
  3. Гүний уурхайн санхүүжилтэд оролцсон олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулалтын банкиудыг бодит мэдээллээр хангаж нягт хамтран ажиллах гэжээ.

Түүнчлэн тус намын зүгээс эдгээр асуудлыг 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө шийдвэрлэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм.

АМНАТ-тай холбоотой асуудлаар мөн байр сууриа илэрхийллээ.  ХҮН-ын дарга Д.Найдалаа “Үндсэн хуулийн цэцээс гаргасан алдаатай шийдвэрээс болж, нэг хэсэг АМНАТ-гүй улс боллоо.  Үүний уршгаар Улсын төсөв 100 тэрбум төгрөгийн орлогоо алдлаа.  Энэ хугацаанд ямар компани хэдий хэмжээний уул уурхай хүдэр, баяжмал бүтээгдэхүүнийг улсын хилээр АМНАТ-гүй гаргасныг яаралтай зарлахыг Засгийн газраас шаардаж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.26.***)
    2019/11/27 17:13

    ter olon terbum togrogiig Undarmaagaas nechej avaach !!!! bid tanariig demijneee, mongoliin ene setguulch ,survaljlagchnar ajillaa chiichgui, ter Monchbaysgalan !!! Undarmagaas yrilchlaga avaach, ( ter avgaig zovooch estoi ), bid NDaatgal tolochgui ,mongogui, ajilgui

    (0) (0)