Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Peace village” хотхоны 208 тоот байрыг ундны усаар хангаж буй гүний худаг, ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс ундны усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулан Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
НМХГ-ын төв лабораторийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нян судлалын сорилын дүнгээр 208 тоот байрны гүний худгийн уснаас авсан дээжинд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрч, ус нөөцлөх сангаас авсан усны дээжинд бичил биетний ерөнхий тоо их зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байгаа нь “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байгаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын Газрын 07 тоот зөвшөөрлөөр гүний худгийн үйл ажиллагааг түр зогсоолоо.
Холбогдох аж ахуйн нэгж, иргэнд гүний худаг, ус нөөцлөх сав болон ус түгээгдэж буй шугам хоолойд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна.



Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Балжиннямтай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
