Өмнөговьчууд 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, иргэд, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийж байна. Түүний нэг болох Махны үйлдвэрийг Даланзадгад хотноо байгуулж байнгын ашиглалтад /2019.11.26/ орууллаа. Төр, хувийн хэвшил, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, лаборатори бүхий бог, бод малыг нядлах Мах боловсруулах үйлдвэрийг байгуулжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор зуу гаруй ажлын байр бий болохын зэрэгцээ малчдын орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхай руу мах, махан бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэлт хийх боломжууд бий болох ажээ.
Мах боловсруулах үйлдвэр нь өдөрт 100 бог, 20 бод мал нядлах хүчин чадалтай, 200 тонн багтаамжтай бүрэн тоноглогдсон гүн хөлдөөх агуулахтай, микробиологи болон химийн лаборатори бүхий иж бүрэн үйлдвэр юм.
Үйлдвэрийн үйл ажиллагааг “Гүүд Рүүт Интертрэйдинг” компани эрхлэн явуулах аж. “Гүүд Рүүт Интертрэйдинг” компани Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газартай түүхийн эдийн чанарын шалгалт дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд менежментийн зөвлөх үйлчилгээний “Алтернатив Ренювэйбл Энержи” компанитай хамтран хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс тээвэрлэх явцад бий болох эрсдэлийг үнэлэх тогтолцоо болох “HАССР” стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.



10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
