Сайжруулсан түлшний картаа үрэгдүүлж, гээгдүүлсэн тохиолдолд яах вэ?

2019 оны 12-р сарын 12 өдөр, 15 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sain tulsh

Үрэгдүүлж, гээгдүүлсэн картыг шинэчлэн захиалах зааварчилгаа

1. Хэрэглэгч Та картаа үрэгдүүлж, гээгдүүлсэн тохиолдолд Хэрэглэгчийн төв /70119400/-д хандаж картаа хаалгаарай.
2. Чингис хаан банкны 3401004344 тоот дансанд шинэ картын төлбөр болох 3000 /гурван мянган төгрөг/ тушаана. Хүлээн авагчийн нэр дээр ТТТ картын хураамж. /шилжүүлгийн утга дээр овог, нэр, регистрийн дугаар бичнэ/
3. “Тавантолгой түлш” ХХК-ийн төв оффис /Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Б байр 121 тоот/-д байрлах “Мэдээллийн төв”-ийн ажилтанд мөнгө тушаасан банкны баримтыг үзүүлж шинэ карт авах захиалга хийнэ.
4. Шинэ картыг захиалсан өдрөөс 3 хоногийн дараа Даваа, Лхагва, Баасан гарагт “Тавантолгой түлш” ХХК-ийн төв оффисоос авна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх