Засгийн газрын ээлжит хуралдаанаар цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг нэмлээ. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоов. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болголоо. 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэв. Үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ.
Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай илчлэг, шим тэжээлийн шаардлага хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн бэлдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд үүрэг болгов.
2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.

СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Өнөөдөр хөхөгчин могой өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь аварчээ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай ар
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний а
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
