УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга ноён Жак Пелэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилтанд Олон улсын улаан загалмайн хороо оролцож буй талаар болон Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Цаашид зэвсэгт хүчний албан хаагчдын мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн болон цэргийн хуульчдад зориулсан сургалтыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын яриа хэлэлцээр” зүүн хойд азийн уулзалтанд Олон улсын улаан загалмайн хороо идэвхитэй оролцож байгаагаа уулзалтын үеэр ноён Жак Пелэ дурдсан юм.
Ноён Жак Пеллэ нь 2016 оноос Олон улсын улаан загалмайн хороонд ажиллаж эхэлсэн бөгөөд ерөнхийлагч Петер Маурерын БНХАУ-тай түншлэлийг хөгжүүлэх биет төлөөлөгчөөр томилогдож байв. 2019 онд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. Бүсийн төлөөлөгчийн газар нь БНХАУ, Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах ардчилсан солонгос улсыг хамаардаг аж.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
