Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллага /ФАТФ/-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хурлаар Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулж, хугацаатай үүрэг даалгаврыг 4 чиглэлийн хүрээнд өгсөн.
Энэ үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулж, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдлаа.
Дээрх хуулийн шинэ зохицуулалтын хүрээнд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоож, 2020 оны нэгдүгээр улиралд багтаан холбогдох зөвшөөрөл хүссэн баримт материалыг хүлээж авах, шаардлага хангасан нөхцөлд олгох ажлыг эхлүүлэх болсныг мэдэгдэж байна.
Цаашид энэ төрлийн үйл ажиллагааг зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон холбогдох тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх боломжтой гэдгийг үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг эрхэлж буй этгээдүүд болон тэдгээрийн үйлчлүүлэгчид анхааруулж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО


Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр эхэллээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
