“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Хурлын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү УИХ-аас баталсан Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар онцоллоо. Тэрбээр “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гарсан. “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хамт олон хамтран “Эрдэнэс” бонд гаргах ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргах бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэнэ. Мөн 192 мянган ахмад настанд 1 сая төгрөгийн эрхийн бичиг, 1 сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмад настанд зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх эрхийн бичиг олгох асуудлыг бид шийдвэрлэхээр шуурхайлан ажиллаж байна. Энэхүү бонд гаргахад Хөгжлийн банк баталгаа гаргана. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна” гэлээ.
Хурлын үеэр охин болон хараат компаниуд 2020 оны бизнес төлөвлөгөөгөө танилцуулж, өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг онцлов. Мөн Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” компани үйл ажиллагаа, бодлого чиглэлээ танилцууллаа. Цаашид охин болон хараат компаниуд эрсдлээ тодорхойлж, зардал хэмнэх, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөг боловсруулж танилцуулахаас гадна “Эрдэнэс Монгол” нэгдлийн санхүүгийн чадавхыг сайжруулах хүрээнд Засгийн газрын тогтоол, тэмдэглэл гарсантай холбогдуулан санаачилгатай ажиллахыг удирдлагуудад үүрэг болголоо. Мөн дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдэв.
Б.Даваатогтох
Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
