Шинэ уран бүтээл: Дуучин Г. Эрдэнэчимэг “Нэг голын ус”

2020 оны 02-р сарын 18 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
84439915_2812661605491041_3595516998374653952_o

Дуучин Г. Эрдэнэчимэг
Ая М.Болд
Үг Х. Соёомбо
Нэг голын ус
Нэг голын ус нь
Хаа хүрэхийг мэдэхгүй еэ хөө
Мянган уулсыг тойроод
Рашаан болохыг таашгүй еэ хөө

Ах дүү та нараа санахаараа
Аяганд нулимс дүүрээд ирлээ
Алсын газраас зориод ирэхээрээ
сайхандаа жаргая

Нэг эхийн үрс нь
Ямархан явахыг мэдэхгүй еэ хөө
Мянган бээрийг туулаад
Хаахана суухыг таашгүй еэ хөө

Ах дүү та нараа санахаараа
Аяганд нулимс дүүрээд ирлээ
Алсын газраас зориод ирэхээрээ
сайхандаа жаргая

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх