НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бага насны хүүхдүүдийг ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд бага насны хүүхдийг ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг өгч ажиллаж байна.
Мөн худалдааны төвүүдийн зарлан мэдээлэх хэрэгслээр болон зөөврийн чанга яригчаар дамжуулан олон нийтэд зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа юм.
“ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ” аяны хүрээнд гаргасан зөвлөмж:
- Эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх.
- Өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх
- Хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх.
- Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах.
- Хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх.
- Ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах.
- Цахилгааны залгуурыг зориулалтын таглаагаар таглаж, хэрэглэхгүй тохиолдолд тогноос салгаж хэвших.
- Гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэртээ цоожилж үлдээхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх анхааруулж байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
