Итали Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусын халдварыг тогтоон барих хүрээнд авч буй арга хэмжээ тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч, сүүлийн өдрүүдэд халдвар авагсад болон нас барагсдын тоо буурч байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, 3 дугаар сарын 21-ний байдлаар нэг өдөрт 5000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 800 орчим иргэн коронавирусын халдвараар нас барж байсан бол сүүлийн өдрүүдэд 4200 тохиолдол бүртгэгдэж, нас барагсдын тоо 600 болж буурав. Хэдийгээр тоон үзүүлэлтээр нөхцөл байдал аажмаар сайжрах хандлагатай байгаа ч Итали Улсад суугаа иргэд Та бүхэн анхаарал, болгоомжоо сулруулалгүй Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон суугаа орны төр засгаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг сайтар биелүүлэх нь чухал байна.
Европ болон бусад орнуудад гарсан коронавирусын халдварын дийлэнх тохиолдол Итали Улсад зорчсон иргэдээс илэрсэн тул зарим орнууд, тухайлбал АНУ, ОХУ, Турк, Австри, Испани, Чех, Словени, Дани, Польш, Эстони зэрэг улс агаарын болон газрын хилээ хаагаад байна.
Италийн Засгийн газар авч буй арга хэмжээгээ улам чангаруулж, ажил болон эрүүл мэндийн зайлшгүй үйлчилгээ авах зорилгоос бусдаар оршин суугаа газраасаа бусад муж, хот руу нийтийн тээвэр болон хувийн унаагаар зорчих хөдөлгөөнийг бүрмөсөн хязгаарлаад байна. Мөн хүнс, эрүүл мэнд болон эдийн засгийн стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс бусад салбар дахь аж ахуй нэгжийн үйл ажиллагааг 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл түр зогсоохоор шийдвэрлээд байна.
Засгийн газраас гаргасан шийдвэр хүрээнд эмнэлгийн үйлчилгээ авах, хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх болон ажилдаа явах зэрэг зайлшгүй тохиолдолд өөрийн биед авч явах шаардлагатай маягт шинэчлэгдсэн тул доорх холбоосоор татаж авна уу.
https://www.interno.gov.it/…/nuovo_modello_autodichiarazion…
Монгол Улсын Онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсад ирж, очих олон улсын зорчигч тээврийн нислэгийг зогсоох тухай шийдвэрийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаад байна. Улсын Онцгой комиссын мэдээлснээр хилийн чанадад оршин суугаа иргэдийг тусгай үүргийн нислэгээр дахин татан авах талаар тодорхой шийдвэр, төлөвлөгөө хараахан гаргаагүй байна. Уг хязгаарлалтын үед эх орондоо бусад улсаар дамжин очих тохиолдолд дараахь нөхцөл байдалтай байна. Үүнд:
1. Турк, ОХУ-ын агаарын тээврийн компаниуд Итали Улс руу үйлдэж буй нислэгээ зогсоосон.
2. ОХУ-ын Засгийн газраас 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон тул Европын оронд суугаа монгол иргэдийн хувьд тус улсын дотоодын нислэгээр дамжин Хиагт-Алтанбулагын хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болсон.
3. Германы Франкфурт, Мьюнхен, Францын Парис зэрэг цөөн хотоос Сөүл болон Бээжин хот руу зорчих ложистикийн боломжтой хэдий ч Улаанбаатар хүрэх тасалбарын захиалга байхгүй учраас дамжин өнгөрөх нислэг хийх, хилээр нэвтрүүлэхийг хориглосон.
4. Итали Улсаас ирж буй нислэгээр зөвхөн нислэг хүлээн авагч орны иргэн болон тус улсад оршин суух эрхтэй иргэдийг хүлээн авах тусгай горимтой байгааг анхаарах нь зүйтэй байна.
Одоогийн байдлаар Итали Улсад 277 монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд үүнээс 167 иргэн хилийн чанад дахь иргэдийн цахим бүртгэлээ хийсэн байна. Иймд цахим бүртгэлээ хийгээгүй иргэд https://citizen.gov.mn цахим хуудсанд хандан бүртгэлээ хийхийг зөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886) –аар холбогдоно уу.
http://monembrome.mn/index.php?moduls=101&id=177
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа
Элчин сайдын яам
Ром хот

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
