2020 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 188 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 91.3 хувь буюу 1,576,021,818 суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болоод байна.
Зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хааснаар 140,453,937 хүүхэд, залуучууд хөл хорионд орсон. Дэлхийн хэмжээнд 1 тэрбум 716 сая хүүхэд, залуучууд танхимын сургалтад хамрагдахгүй байна.
Эх сурвалж: ЮНЕСКО-гийн цахим хаяг
https://en.unesco.org/…/educati…/coronavirus-school-closures
Финланд
Тус улсад халдварын анхны тохиолдол 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр илэрснээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 1,927 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 28 хүн нас барсан байна.
Финландын Засгийн газар 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл онцгой байдал зарлаж, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон. Дээрх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байсан.
Коронавируст халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг зогсоож, бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааны хязгаарлалтыг нэг сараар сунгаж, 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр болсон.
Тус улсын боловсролын байгууллагууд сургалтын үйл ажиллагааг төрөл бүрийн арга замаар зохион байгуулж байгаа бөгөөд дийлэнх хэсэг нь зайны сургалтын хэлбэрийг сонгосон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
