Улсын онцгой комиссын 2020 оны 17 дугаар хурал болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод байгаа Монгол Улсын 50 иргэнийг эх орондоо татан авч ирэхээр болов. Эдгээр иргэдийн дийлэнх нь 18-45 насныхан бөгөөд 20 орчим нь бага насны хүүхдүүд, өндөр настан эзэлж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дагаж мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, гадаадаас ирж байгаа иргэдэд тавьж буй бүх төрлийн шаардлагыг тэд биелүүлэх юм. Үүн дотор тусгаарлагдах хугацааны байр хоолны зардлыг төлөх, хориглолтын дэглэмийг мөрдөх багтаж байгаа билээ. Төлбөрөө төлөөгүй иргэдийг авахгүй, авчирсан тохиолдолд цаашид хилээр гарах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг УОК-ын дарга холбогдох албан тушаалтнуудад хатуу үүрэг болгосон.
Их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгалаа. Ингэснээр 2020 оны хичээлийн жилийн танхимын сургалт цаашид явагдахгүй бөгөөд теле хичээл, онлайн сургалтаар 06 дугаар сарын 01 хүртэл хичээл сургалт үргэлжлэх болов. Оюутан, сурагчид улирахгүй, тухайн жилийн сургалтаа дуусгаж, анги дэвшинэ. Анги дэвших шалгалтыг аль ч түвшинд зохион байгуулахгүй. Сургуулиуд оюутан сурагчдынхаа жилийн эцсийн дүнг хорио цээр тогтоохоос өмнөх танхимын сургалтаар авсан эхний хагас жилийн дүнгээр тооцон гаргахыг үүрэг болгож байна. Мөн есдүгээр анги төгсөгчдийн дунд босго оноо тогтоохгүй гэв.
ЭЕШ-ыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд орон даяар цахимаар явуулж, их дээд сургуулийн элсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулна. Мөн энэхүү онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан авч буй бас нэг арга хэмжээ нь ЭЕШ өгч буй хүмүүсээс заавал авах ёстой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталгаажсан “Монгол, хэл бичгийн шалгалт”-ыг энэ жил авахгүй байхаар БСШУСЯ-аас шийдвэрлэж, холбогдох зөвшөөрлийг авахаар ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 28,155 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.
2020 оны хичээлийн жилийн оюутнуудын төгсөлт, 2021 оны хичээлийн шинэ жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн арга хэмжээг 2020 оны 08 дугаар 15-ны өдрөөс зохион байгуулахаар урьдчилан төлөвлөж байна.
Мөн өдрийн хурлаар Нийслэлийн хороодын хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгохыг зөвшөөрөв. Энэ нь Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд иргэдийн дунд хяналт хариуцлагыг сайжруулах зоилготой юм. Иргэдийн анхаарал сэрэмж буурч, шаардлагагүй зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гудамж талбайд нус цэр хаях, амны хаалт хэрэглэхгүй байх, архидан согтуурах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бөөгнөрөл үүсгэх зэрэг хэв журам зөрчих тохиолдол нэмэгдэж байгаа үед нийслэлийн хэмжээнд сургалтад хамрагдаж мэргэшсэн 1700 гаруй хэсгийн ахлагч нар 170 гаруй хорооны иргэддээ хүрч ажиллахаар болж байна. Шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдсөн эрх хэмжээний хүрээнд зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцох аж.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
