УОК-ын Шуурхай штабт ажиллав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.05.07/ “КОВИД-19” халдварын цар тахлын үеийн харилцаа хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургуулийн үйл ажиллагаатай биечлэн танилцав. ОБЕГ-т байрлаж буй УОК-ын Шуурхай штабын бэлэн байдлыг шалгаж, цаг үеийн мэдээлэл, дадлага сургуулийн талаар танилцуулга сонсч, алба хаагчдад хандан үг хэлэв.
Тэрбээр,
Цар тахлын тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй байна. КОВИД 19-ийн эсрэг вакцин гарах хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сахихаас өөр аргагүй Ард иргэд аюул заналд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Хариуцлага, сахилга баттай байх ёстой. Алба хаагчид маань цагийн байдлаа зөв үнэлж, дадлага сургуулилтаа сайтар хийсэн байна. Онцгой байдлын алба хаагчид олон жилийн дадлага туршлагатай, бэлтгэгдсэн офицерүүд байдгийг би мэднэ. Тиймээс та бүхнийхээ ур, чадвар, ажлын зохион байгуулалтад бүрэн итгэж найдаж байна. Халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийн аюулгүй амьдрах, ажиллах, сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудынхаас илүүтэйгээр халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах бэлтгэл, бэлэн байдлаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иргэд, холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор уг дадлага сургуулийг зохион байгуулснаар бид эрсдэлт нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрхэн ажиллах арга барилаа зүгшрүүлэх, нөөц боломжоо тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудаа бодитойгоор ойлгож, шийдвэрлэх асуудлуудаа цэгцлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг нэн шуурхай авч ажиллах болно гэж үзэж байна.
Манай Улс сахилга баттай байсны дүнд КОВИД-19 халдварын хамгийн цөөн тохиолдолтой, нэг ч хүнээ аюулт өвчинд алдалгүйгээр, гадаадын 3 иргэн, Монгол 10 иргэнээ эдгээж өнөөдрийн нүүрийг үзэж байна. Ийнхүү эх орноо КОВИД-19 халдварын аюулаас хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх төрийн албан хаагчиддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Та бүгдийн баатарлаг үйлсэд Монгол хүн бүр мэхийн ёсолж байгаад нэгдэж байна гэсэн юм.

“Яармаг 100, 300” эмнэлгүүд бэлэн байдалд байна
Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж, болзошгүй эрсдлийг тооцон Буянт-Ухаа спорт цогцолборт 300 ортой “Яармаг-300” дэлгэмэл эмнэлгийг байгуулаад байна. Мөн л стандарт эмнэлэгт шаардагдах зөөврийн оношилгооны тоног төхөөрөмж, лаборатори, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэсгүүдийг тусгаарлан байгуулж, шарил хадгалах хэсэг, халдвартай цогцсыг битүүмжлэх, устгах зэрэг эмнэлгийн дагаж мөрдөх стандартыг бий болгож, эмч ажилтнуудыг хувиарлан ажиллаж байна. Гамшгийн үеийн менежментийг боловсруулж, дагаж мөрдөх журам, алба хаагчдын ажиллах хуваарь зэргийг гаргасан бөгөөд нийт ажилчид ажиллангаа байнга шинээр суралцаж, дадлагажиж байгаа талаар эмнэлгийн удирдлага онцолсон. “Яармаг-100” эмнэлгийн хувьд Хан-уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд дэлгэсэн бөгөөд цар тахлын тархалтын үед дагаж мөрдөх бүх шаардлагыг хангажээ.

Цэргийн хээрийн II шатны эмнэлэг байнгын дэлгээтэй байна
Евро стандартын цэргийн хээрийн II шатны эмнэлэгийг Хан-уул дүүрэг дэх Жаргалантын аманд, Жаргалант сувилалын дэргэд дэлгэж байрлуулаад байна. Нийт 3.2 сая ам, долларын хөрөнгө оруулалтаар авчирсан тус эмнэлэг нь Дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн хээрийн эмнэлэг бөгөөд маш богино хугацаанд босгож бэлдэх боломжтой бөгөөд Нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн төвтэй дүйцэхүйц хүчин чадалтай юм. Улсын эмнэлгүүдээс томилогдсон нарийн мэргэжлийн эмч нар хээрийн эмнэлэгт байнгын жижүүртэй бэлэн байдалд ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр шар бич өдөр
Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна
ЭХЭМҮТ-д 158 хүүхэд шинээр мэндэлжээ
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж байна
Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, “хүүхэд хөгжлийн ордон” шинээр байгуулахаар шийдвэрлэлээ
E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулна
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
