Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-оос эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна.
Энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх чиглэлээр мэдлэг мэдээллийг түгээхийг зорьж байна.
Иргэд өөрсдийнхөө хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай хандсанаар САНХҮҮГИЙН ЗАЛИЛАХ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, эд хөрөнгөө хамгаалах боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагаас сануулсаар байгаа.
Санхүүгийн залилах төрлийн гэмт хэргээс сүүлийн үед дэлгэрсэн нэг төрөл бол иргэдэд хамгийн их хохирол учруулдаг бидний нэрлэж заншсанаар СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС. Сүлжээний бизнес нь олон шатлалт маркетингийн замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа юм.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Манай улсад гэрээ болон сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг цөөнгүй үйлдэгддэг.
Хамгийн харамсалтай нь, залилуулсан хүмүүс ихэвчлэн хохирлоо барагдуулж чадахгүй үлдэх нь бий. Иймд залилангийн гэмт хэргийн золиос болохгүйн тулд хэн нэгэн таныг ятгах тусам нягтлах ёстойг цагдаагийн байгууллагаас сануулав.
Ийм төрлийн мөнгө угаах эрүүгийн хүнд гэмт хэрэг илэрлээ ч цаг хугацаа, хөрөнгө их зарцуулдаг, олон хохирогчтой, хохирлын хэмжээ олон тэрбумаар яригддаг зэрэг нь шалгахад ихээхэн хүндрэл учруулдагийг учирлаж байна.
Тухайлбал, 2015 онд “Жи тайм” гэх улс дамнасан санхүүгийн пирамид монголчуудын гэнэн шунал дээр “тоглон” мөнгө босгож олон хүнийг хохироосноор өдгөө ч хэрэг нь шалгагдаж байна. Үүнээс өмнө ч монголчууд олон шатлалт маркетинг буюу хууран мэхлэх пирамид тогтолцооны золиос болж байсан. Хойшид ч ялангуяа дэлхий даяар тархаад буй COVID-19 цар тахалтай холбоотойгоор иргэдийн санхүүгийн байдал хүндэрснийг далимдуулан мөнгө тарааж байна, богино хугацаанд их хэмжээний ашиг олох боломжтой хэмээн сурталчилж буй санхүүгийн луйврын гэмт хэргийг хохирогчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байна гэдгийг албаныхан анхааруулж байна.
Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломж танд бүрэн байна.
Мөн иргэд та бүхэн санхүүгийн бусад луйвар, залиланд өртөхгүй байх үүднээс дараах зөвлөмжүүд дагаж хэвшээрэй. Үүнд: Ойр дотны хүнээс тань мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байж тухайн хүнээс биечилж эсвэл утсаар асууж шалгаж байх, цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаягийнхаа нууц үгээ хэт амархнаар хийхгүй байх, ажлын компьютер болон гар утсан дээрээ фэйсбүүкээ нээлттэй орхихгүй байх, цахим хуудсаа ашиглаж дууссаны дараа хаах буюу log out хийж гарч байх, сонжоо, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд нухацтай хандаж, аль болох нэвтэрч орохгүй байх, хувийн мэдээллээ оруулахгүйхэрэгтэй. Эдгээрийг мөрдсөнөөр иргэн та цахим гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.
Санхүүгийн луйвраас сэргийлье!

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
