2020.06.27-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 506 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 316 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэн. Эдгээрийн 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.06.26-ны шөнийн 00 цаг 40 минутын орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвд/ асфальтан замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй А жолоочтой мотоцикл явган зорчигч 45 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг хохироосон хэрэг,
2020.06.28-ны өдрийн 18 цаг 40 минутын орчим Булган аймгийн Бугат сумын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Prius маркийн Л жолоочтой автомашин онхолдож, зорчигч 51 настай, эмэгтэй Х-гийн амь нас хохирч, 61 настай эмэгтэй Б, 10 настай эрэгтэй А нарын 2 хүн гэмтсэн хэрэг,
2020.06.28-ны өдрийн 18 цаг 52 минутын орчим Увс аймгийн Өмнөговь сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Уаз маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Н-ын амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 1 зөрчил бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,7 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 31,25 хувиар тус тус буурч, бүртгэгдсэн зам тээврийн осол 0,9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 33,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалт, шаардлагыг сахин биелүүлж, явган зорчигч нь явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвших, жолооч явган хүний гарцан дээр зам тавьж өгсөн тохиолдолд зорчих хэсэг дээр алгуурлалгүй, түргэн шуурхай зам хөндлөн гарах, мөн чихэвч зүүсэн үедээ зам хөндлөн гарахгүй байхад анхаарна уу.
Харин жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
