Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил ямар зохион байгуулалтаар ажиллах талаараа “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.
2019 оноос эхлэн олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “ТОЁОТА ЦОМ” гардуулах болсон. Өнгөрсөн жил ногоон гартаам суурьтай, уул, ус, үүлэн хээн дүрслэлтэй, мөнгөн аяга бүхий цомыг гардуулж байсан. “ТОЁОТА ЦОМ” шилжин явахгүй, тухайн жилийнхээ түрүү бөхөд насан туршид хадгалагдан үлддэгээрээ онцлогтой. Тиймээс ч энэ жил Монгол дарханы ур ухаанаас бүтсэн цалин мөнгөн “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ”-ийг түрүү бөхөд гардуулах юм байна. Уг шагнал нь цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлэгшээж алтан шар нарыг дүрсэлжээ. “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ” гардуулах ёслол долоодугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно.
Энэ жилийн хувьд Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулахаар болжээ.

Түүнчлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айрагдсан морьдын унаач хүүхдүүдэд сургалтын зориулалттай аппликэйшнуудыг суулгасан ухаалаг таблетыг бэлэглэнэ. Ингэхдээ даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэсэн зургаан насны морьдын айргийн тав болон баян ходоод, нийт 31 хүүхдэд бэлэглэж, оюун ухаан, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши онцолж хэлэв.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах ажлуудыг хийж ирсэн. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын баруун, зүүн товчоон дээр аюулгүйн самбар байрлуулах, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Аюулгүй наадъя” уриатай анхааруулга, зөвлөмжүүдийг хүргэж байгаа аж.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Тоёота компани нийслэлийн Эрүүл мэндийн газарт Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдсэн энэ хүнд үед автомашин гардуулах болсонд талархалтай байна. Энэхүү автомашиныг бид нэн шаардлагатай байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх болно. Тоёота компанийнхаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
