Цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гарган, хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламж, Төв цэвэрлэх байгууламжийн нийт 10 ажилтан өнөөдөр орон сууцны батламжаа гардан авлаа.
Батламжийг гардуулан өгсөн Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрэлхэг залуусаараа бахархаж явдаг. Дэлхий даяар дэгдэж буй цар тахлаас гадна Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө өөрийн эрүүл мэндээ үл хайхран ажиллаж байгаа алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд НЗДТГ, нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Ус сувгийн удирдах газар дуу нэгтэйгээр дэмжиж ажилласан. Тарж болохуйц аюулыг цэвэрлэж, байгальд саарал усыг хүргэж буй цэвэрлэх байгууламжийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Онцгой комисст тавьсны дүнд өнөөдөр орон сууцны батламжийг өгч байгаадаа баяртай байна” гэлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
