Эрчим хүчний сайдаар томилогдсон Н.Тавинбэх Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнгээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
Тамга хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж амжилт хүслээ. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад гол зохион байгуулалтыг Эрчим хүчний яам хийсэн. Оюутолгойтой холбоотой олон асуудал дээр ажлын хэсэг гарч төр өөрийн хөрөнгөөр тавантолгойн цахилгаан станцтай холбоотой асуудал дээр томоохон зарчмын байр суурийг илэрхийлж чадсан. Ц.Даваасүрэн сайдын мэргэжлийн байр суурь, зарчмыг шинэ сайд үргэлжлүүлж, парламентаас хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүснэ. Эрчим хүчний сайдаар өнөөдрийг хүртэл ажилласан Ц.Даваасүрэн сайддаа өмнөх Засгийн газрын хэрэг эрхлэх сайдын хувьд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Шинээр үүрэгт ажлаа хүлээн авсан Н.Тавинбэх сайдад мөн ажлын амжилт хүсье” гэв.
Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн “Засгийн газрын зүгээс манай салбарт мэргэжлийн хүнийг сайдаар томилж өгсөн явдалд хамт олныхоо нэрийн өмнөөс талархаж байна. Эрчим хүчний салбар нарийн мэргэжил, технологи шаарддаг. Гурван жилийн хугацаанд хамтарч ажилласан багийнхантай өнгөрсөн хугацаанд бид чамгүй ажил хийсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын хорт утааг бууруулах, мөн эрчим хүчийг тогтвортой, найдвартай, хараат бус байлгах суурь баримт бичгүүдийг боловсруулсан. Эрчим хүчний дунд хугацааны хөтөлбөр батлагдсан болон эрчим хүчний мастер төлөвлөгөө эцэслэгдээд явж байна. Эдгээр баримт бичгийг та бүхэн хэрэгжүүлээд явбал манай систем үнэхээр найдвартай систем болно. Та бүхэндээ амжилт хүсье, баярлалаа гэдгээ хэлмээр байна. Салбарынхаа ажлыг улсын хурлын гишүүнийхээ хувьд дэмжиж ажиллах болноо гэдгээ хэлье” гэлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Миний мэдэхээр эрчим хүчний салбарт сүүлийн 20 жилд анх удаа мэргэжлийн хүн удирдлагаар ирсэн. Таны эхлүүлсэн, амжилттай дуусгасан олон сайхан ажил бий. Төрийн бодлого залгамж халаатай байх ёстой. Салбарт таны эхлүүлсэн ажлууд амжилттай үргэлжилнэ гэж хэлмээр байна” хэмээсэн юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн намтар
БОЛОВСРОЛ:
• 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль
• 1994 онд Техникийн их сургууль
• 2005 онд Удирдлагын академи
• 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн.
АЖЛЫН ТУРШЛАГА:
• 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер
• 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер
• 2007-2013 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал
• 2015-2017 онд Багануур хотын захирагч
• 2017-2020 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал
• 2020 оноос Эрчим хүчний сайд

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
