Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь Монгол улсын Засгийн газрын хүсэлтэд үндэслэн “Татварын шинэ багц хуулийн хэрэгжилтийг хангах Монгол улсын татварын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийг энэ оны 10 сараас эхлүүлэх бөгөөд тус төслийн баримт бичигт 2020 оны 7 сарын 30 өдөр ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамура, Төслийн зохицуулагч Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү болон ТЕГ-ын дарга Б.Заяабал нар гарын үсэг зурлаа.
Тус төсөл нь ТЕГ ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй 9 дэх удаагийн төсөл бөгөөд 2020 оны 10 дугаар сараас 2023 оныг дуустал хэрэгжинэ.
“Татварын шинэ багц хуулийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын татварын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төсөл нь татвар хураалтын практик чадварыг дээшлүүлэх, Олон улсын татварын хяналт шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэх юм.
Монгол Улсад орчин үеийн жишигт нийцсэн татварын албаны тогтолцоо бүрдүүлж, татварын удирдлагыг бэхжүүлэхэд Япон Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага(ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлсэн төслүүд томоохон хувь нэмэр оруулсан.
Монгол улсын татварын албанд 1998-2011 онуудад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд Татварын нэг цэгийн үйлчилгээ, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээ зэргийг нэвтрүүлэн, татварын хөндлөнгийн мэдээллийн сан үүсгэх, бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлсэн төдийгүй татвар хураалт, өрийн удирдлага, татварын хяналт шалгалтыг боловсронгуй болгоход чиглэсэн ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь ТЕГ-тай хамтран гадаадын хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэх үүднээс 2014 оноос хойш өнөөг хүртэл “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийг 2 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
