Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семнарыг Төв аймгийн Зуунмод суманд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан, 16 аймгийн 120 гаруй удирдах ажилтан оролцож, салбарын бодлогын хүрээнд санал бодлыг нь сонсох цаашдын зорилго чиглэлээ тодорхойлон оролцлоо. Улаанбаатар хот болон 14 аймгийн төв орчин үеийн технологи бүхий дэвшилтэт цэвэрлэх байгууламжтай болно.
Улаанбаатар хот болон 14 аймгийн төв орчин үеийн технологи бүхий дэвшилтэт цэвэрлэх байгууламжтай болно
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “Нийтийн аж ахуйн салбарынхнаа дэмжиж, уялдаа холбоотой ажиллахаа илэрхийлж, энэ удаагийн уулзалтаар орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөх нь чухал. Барилгын салбарт БНХАУ -ын хөнгөлттэй 249,6 ам.долларын зээлээр 250,000м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил хийгдэж байна. Мөн АНУ -ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийн 140.000 м3 /хоног хүчин чадалтай баруун эх үүсвэрийн барилга байгууламж, шугам сүлжээ, мөн цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулах технологийн зориулалтаар ашиглах 50.000м3 хоног хүчин чадалтай үйлдвэр шугам сүлжээг барьж байгуулах ажлын бэлтгэл хийгдэж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Булган, Дархан Уул, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн төв Өвөрхангай аймгийн Хужирт сумын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил гэх мэт томоохон ажлуудыг гүйцэтгэж байна. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын нийслэл болон 14 аймгийн төв орчин үеийн технологи бүхий дэвшилтэт цэвэрлэх байгууламжтай болж байгаа” хэмээн онцлов.
Сумын төвийг орон сууцжуулах боломж бүрдэнэ
Энэ үеэр нийтийн аж ахуйн салбар нь хүний үндсэн эрх болох баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хангах хүрээнд төр засгаас онцгойлон анхаарч жил бүр нэлээдгүй хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлж ирсэн. БХБСайдын багцад 2016-2019 онуудад нийт 326,1 тэрбум төгрөг батлагдсанаас 159,0 тэрбум төгрөгийг нийтийн аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт болгон оруулсан байна. Гэсэн ч бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх асуудлууд байгааг удирдах ажилтнууд онцолж байлаа. Түүнчлэн нийтийн аж ахуйн салбарынхны нийгмийн амьжиргаа, цалин хөлсний асуудлууд ч хөндөх сэдэв байсаар удаж байгаагаа ч дурьдлаа. Салбарынхны хувьд болж байгаагаа дурьдаж болохгүйгээ хэлэлцэж ирэх онуудад хийх ажлуудаа төлөвлөх хурал боллоо хэмээн онцолсон юм.
Энэ онд нийт 10 аймагт шинээр цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгаа нь сумын төвийг орон сууцжуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Тиймээс цаашид цэвэрлэх байгууламжинд ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлдэх нь чухал гэдгийг албаныхан онцолж байлаа.
|
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|













Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
