Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх уриалгыг гаргасан. Түүний санаачилгаар нийслэлийн Спортын хороо “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна.
Мөн үүнтэй холбоотой тогтмол байнга дасгал хийдэг байршилыг мэдээлж байна.
Багануур дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 09:00 цагт дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийж байна.
Багахангай дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө 06:30 цагт тогтмол дасгал хөдөлгөөн хийж байна.

Баянгол дүүрэгт 12, 13, 14 дүгээр хорооны 40 дүгээр сургууль, Ачлал их дэлгүүрийн арын байрнуудын дунд байрлах чийрэгжүүлэлтийн талбайд өглөө бүр 07:00 цагаас дасгал хөдөлгөөн хийж байна.

Баянзүрх дүүрэгт 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр өглөө 07:00 цагт эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн тогтмол хийгдэж байгаа юм.

Налайх дүүрэгт Соёл урлагийн ордоны урд талбайд өглөө бүр 09:00 цагт “Чий” хийн дасгалын холбооны тамирчид хийн дасгал, аэробик гимнастик хийж байна.

Чингэлтэй дүүрэгт Б.Явуухулангийн талбай болон 1-6, 8, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрнуудын дундах талбайд өглөө бүр 07:00 цагт эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн тогтмол хийж байна.

Хан-Уул дүүрэгт 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд, Даваа, Лхагва, Баасан гарагт өглөө бүр 08:00 цагт идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол зохион байгуулж байна.

Сүхбаатар дүүрэгт 6 дугаар сургуулийн гаднах талбайд өглөө бүр 07:00 цагт дасгал хөдөлгөөн тогтмол хийж байгаа тул иргэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгинохайрхан дүүрэгт 17 дугаар хороо “Өнөр цогцолбор” 83 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 07:00 цагт зохион байгуулагдаж байна.
Иргэдэд спортын үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, спортын байгууллагуудын үйл ажиллгааг сурталчлах зорилгоор эдгээр арга хэмжээнүүдийг нийслэлийн 9 дүүргийн спорт талбайдад зохион байгуулж байгаа юм. Иймд иргэд та бүхэн идэвхтэй оролцож, дасгал хөдөлгөөн хамтдаа хийхийг уриалж байна. Дархлаагаа дэмжих, эрүүл, чийрэг бие бялдарыг хөгжүүлэх олон талын ач тустай дасгал хөдөлгөөнийг зохион байгуулж байгаад иргэд талархалтай байна.
НИЙСЛЭЛИЙН СПОРТЫН ХОРОО

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
