Энэ 9 дүгээр сарын 21-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээр боллоо.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй Нигери Улсын Байнгын төлөөлөгч Абдоу Абарру, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга, Пакистан Улсын Байнгын төлөөлөгч Мунир Акрам, Олон улсын шүүхийн дарга Абдулкави А.Юсүф нар үг хэлэв.
Тэд хэлсэн үгэндээ өнгөрсөн 75 жилийн хугацаанд НҮБ нь дэлхий нийтэд энх тайвныг тогтворжуулах, олон улсын эрх зүй болон хүний эрхийн хэм хэмжээг тогтоож, сахин хамгаалах, колончлол болон арьс өнгөөр ялгаварлах үзлийг халах, өлсгөлөн болон ядуурлыг бууруулах, эрүүл мэнд болон боловсролыг тэтгэх, зөрчил мөргөлдөөн ба гамшгийн золиос болсон сая сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг олон талбарт асар их ахиц дэвшил авчирч, хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхий ертөнцөө хөгжүүлэх болон хамгаалах олон зорилт, хөтөлбөр, гэрээг батлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буйг цохон тэмдэглэв. Улмаар КОВИД-19 цар тахал нь дэлхий, хүн төрөлхтний өнөөгийн эмзэг байдал, түүнийг шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг илтгэн харуулж байгаа бөгөөд өөрчлөгдөн шинэчлэгдэж буй НҮБ нь цаашдын сорилтуудыг даван туулахад урьдын адил их үүрэг, хариуцлага хүлээж чадна хэмээн итгэж буйгаа илэрхийллээ. Өндөр түвшний уулзалтын 9 дүгээр сарын 21-ний хуралдаанд 122 орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчилдөөн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах асуудлаар байр сууриа илэрхийлээд байна.
НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт үргэлжилж байна.

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
