Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг. Энэ жилийн уриа “Гамшгийн эрсдэлийн Сайн засаглал”. Гамшгийн эрсдэлийн сайн засаглал нь гамшигт үзэгдэл, аюулд хариу арга хэмжээ авах, эрсдэлийг бууруулахад туслах, гамшгийн үед олон нийтэд туслах, хамгийн их хэрэгцээтэй хүмүүст хурдан хариу арга хэмжээ авах чадвартай гамшгийн эрсдэлийн менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн нар гамшгийн чиглэлээр хамтран зохион байгуулсан ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь Онцгой байдлын ерөнхий газартай 2015 оноос эхэлж хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд онцгой байдлын үед ажиллах 2015-2020 онд хамтран ажиллаж, 2100 сайн дурын идэвхтэн бэлтгэж, 77 мянга гаруй хүнийг сургалтад хамруулсан байна. 76 389 сурталчилгааны материалыг иргэдэд хүргэж, нийт 114 619 хүнд хүрч ажилласан байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Хороотой хамтран иргэд, олон нийтэд “Гамшгаас хамгаалах тухай хууль” болон “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг сурталчлах ажил зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймаг, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс болон Дунд шатны Улаан загалмайн хорооны ажилтан, сайн дурын идэвхтнүүдийг хамарсан сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулав. Иргэд, олон нийтийн хүлээх эрх, үүргийг таниулах зорилготой видео шторк, брошур зэргийг бэлтгэн сургалт, сурталчилгааны ажлыг хийж шууд болон шууд бусаар 11 000 гаруй хүнд хүрч ажиллаад байна. 2019-2020 оны өвөлжилтийн жилд ихэнх нутгаар “цагаан” болон “цагаанаар зудархуу” гэж үнэлэгдсэн аймаг, сумдын малчдад хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Үүнд:
• Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд 8 аймгийн 1000 малчин өрх тус бүрт 240,000 төгрөг, 198,250 төгрөгний үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцын тусламж буюу 438,250,000 төгрөгний хүмүүнлэгийн тусламжийг 2020 оны 1 сард үзүүлсэн.
• Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Хорооны Гамшгийн хариу яаралтай хариу арга хэмжээ авах сангаас нэмэлт санхүүжилт авч, 10 аймгийн 1750 өрх тус бүрт 240,000 төгрөг, 198,250 төгрөгний үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцын тусламж буюу 766,937,500 төгрөгний хүмүүнлэгийн тусламжийг 2020 оны 3 дугаар сард үзүүлжээ.
2020 оны зуны улиралд орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг ОУУЗУХСНХ-той хамтран хэрэгжүүлж, 12 аймаг, 3 дүүргийн нийт 1000 өрхөд 240,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж болон 164,703 төгрөгний үнэ бүхий гал тогооны багц, 89,890 төгрөгийн үнэ бүхий ариун цэврийн багц, нийт 494,593,000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
Мөн энэ үеэр Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Сүхбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын стратеги, бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Батмөнх, Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын ахлах нягтлан бодогч, ахмад Ц.Бямбацогт, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч Ч.Мэндэлмаа, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний аврах бригадын сургалт, соёл, хүмүүжлийн албаны мэргэжилтэн, ахмад Б.Алтан-Очир, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг нарыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн шагналаар шагнаж, урамшуулав.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
