ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, Эрдэнэс тавантолгой ХК, Тээврийн цагдаагийн алба, Түгээмэл түмэн хишиг ХХК, Баян зам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөлтэй хамтран “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг эхлүүлж буйгаа зарлалаа. Аяны гол зорилго нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй тээвэрчдийн тоос, хүнд металлын өртөлт, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа аж.
Нүүрс тээвэрлэгч жолооч нарын хувьд байнгын тоостой орчинд ажиллаж, амьдарч байгаагаас шалтгаалан хоолой сэрвэгнэх, цэртэй ханиалгах, амьсгаадах, цээжээр өвдөх зовиурууд илэрдэг. Энэ байдал нь удаан үргэлжилснээр мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих, гуурсан хоолойн архаг үрэвслүүд үүсдэг байна. Тиймээс Тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 600 гаруй жолоочийг мэргэжлээс шалтгаалсан өвчнийг тандах, эрт илрүүлэх нарийн мэргэжлийн үзлэгт хамруулах, 400 гаруй нүүрс тээвэрлэгч жолоочийн ажлын байранд цулцанд нэвтэрдэг тоос, хүнд металлын хэмжилт хийхээр төлөвлөжээ.
Монгол улсад 2019 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 3037 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 53.8 хувийг тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, 22.5 хувийг мэдрэлийн өвчнүүд, 9.2 хувийг хордлогын шалтгаант өвчнүүд эзэлж байна. Харин тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүдээс уушги тоосжих өвчин зонхилох хувийг эзэлжээ. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газраас авсан мэдээгээр өнгөрсөн онд уушги тоосжих өвчнөөр 133 даатгуулагч иргэн оношлогдож хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгосон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий нийтэд ажлын байран дахь тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр жилд 2-3 сая хүн оношлогдож, уушги тоосжих өвчний улмаас жилд 14000 уурхайн ажилчид нас барж байна.
“ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аян 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
