Тухайн үеийн тэргүүний сэхээтнүүдийн санаачилгаар 48 жилийн тэртээ байгуулагдаж, 40 гаруй мянган төгсөгчдийг эгнээндээ нэгтгэсэн МАВСУЗ холбоо нь төгсөгчдийнхөө мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, үүсгэл санаачилгыг нь дэмжин дэлгэрүүлэх, Монгол-Оросын бүх талын харилцаа, хамтын ажиллагааг сурталчлах үүрэг, зорилго бүхий байгууллага болохыг МАВСУЗ холбооны дэд дарга, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаа уулзалтын эхэнд танилцуулаад сүүлийн үед тус холбооноос зохион байгуулсан зарим томоохон арга хэмжээ, 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ой угтан явуулж буй үйл ажиллагааныхаа талаар товч дурдлаа.
МАВСУЗ холбооны дэргэд байгуулах Төгсөгчдийг дэмжих клуб нь төгсөгчдийнхөө хөдөлмөр эрхлэлтэнд анхаарч, ажилд ороход нь туслах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдний тасралтгүй боловсрох орчинг бүрдүүлэх үүднээс сургалт, семинар зохион байгуулах, төгссөн сургуультай нь холбож мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэхэд туслах, төгсөгчдийн уулзалт үдэшлэг, урлаг спортын арга хэмжээг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаагаа ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн захирал Амгалан Базархандаев энэ үеэр мэдээлсэн юм.
Уулзалтанд 1970-1980-аад онд ЗХУ-д сургууль төгссөн ахмадуудаас аваад сургууль төгсөөд удаагүй байгаа шинэ үеийнхэн, одоо сурч буй оюутан залуусын төлөөлөл ч оролцсон бөгөөд урьд өмнөх уулзалтуудтай харьцуулахад залуучуудын оролцоо зонхилж байснаараа энэ удаагийн уулзалт онцлог байв.
Уулзалтын үеэр Оросын хамгийн өрсөлдөх чадвар сайтай, нэр хүндтэй сургуулиудын нэг болох Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн (Высшая школа экономики) гадаад оюутны элсэлт хариуцсан менежер Екатерина Синцова, тус сургуулийн оюутан Бумдарь нартай онлайн уулзалт хийж, ОХУ-ын Засгийн газрын болон бусад тэтгэлгээр тус сургуульд суралцах боломжийн талаар хэлэлцлээ.
Арга хэмжээний үеэр бизнесийн салбарт оросуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх өргөн боломжийн талаар МҮХАҮТ-ын Оростой хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш, Монголд Оросын инновацыг нэвтрүүлэх чиглэлээр Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалмаа нар ярьсан юм. Мөн МАВСУЗ-ын Гүйцэтгэх захирал Ц.Шүрэнчимэг ОХУ-ын боловсролын салбар дахь шилдэг нээлт, инноваци технологийг Монголын боловсролын салбарт, ялангуяа анагаах ухаан, инженер техникийн талбарт нэвтрүүлэх асуудлыг хөндөхийн сацуу шинээр төгссөн залуу үеэ халамжлах нэг гол чиглэл нь Орост төгссөн бизнесийн болон мэргэжлийн олон жилийн туршлага бүхий ментор зөвлөхүүд Монгол дахь Оростой хамтарсан байгууллагуудад ажилд ороход нь залууст зуучлах, зах зээл дэх байр сууриа олж авахад нь зөвлөгөө өгөх менторын үйлчилгээ, менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэж байв.
Удахгүй МАВСУЗ холбооны ээлжит бага хурал болох бөгөөд энэ удаагийн уулзалтын үеэр гарсан санаа оноо, оролцогчдоос бичгээр авсан санал асуулгын хариултуудыг цэгцэлж бага хурлын шийдвэрт тусгах, холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинэ сэргэг, идэвхтэй хүмүүсийг сонгоход энэ удаагийн уулзалт зохих хувь нэмрээ оруулна гэж уулзалт зохион байгуулагчид үзэж байна.






Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
