Энэ жил Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо”-ноос (MAGIKO) БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг анх удаа онлайнаар энэ сарын 20-24-ний хооронд МУИС-ийн Төв номын санд зохион байгуулж байна.
Дөрвөн өдөр үргэлжилж буй уг үзэсгэлэнд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн С.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцож, залуучуудтай санал солилцлоо.
Элчин сайд Ли Ё Хун: “Сүүлийн үед Монгол, Солонгос Улсын хоорондын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр улсын харилцаа цаашид улам өргөжихөд иргэд хоорондын харилцаа хамгийн чухал. Тэр дундаа хоёр улсын залуучууд харилцан суралцах нь чухал хэмээн үзэж оюутан солилцооны ажлыг хийж хэрэгжүүлдэг. Бидний зүгээс цаашид илүү олон оюутныг манай улсад суралцаасай гэж хүсдэг. Манай улсад суралцаж ирсэн оюутнууд хоёр улсын цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах боловсон хүчин болон гэдэгт итгэлтэй байна. Манай улсын их дээд сургуулиудын материаллаг бааз болон тав тухай орчинд суралцах боломж нь хангалттай бүрдсэн учраас эндээс очсон залуучууд зөвхөн сургалтын чанартаа л анхаарах бүрэн боломжтой.
БНСУ-ын 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр сургалтын хөтөлбөрөө танилцууллаа
“Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн С.Бат-Эрдэнэ “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэн маань 10 дугаар сарын 20-23-ны хүртэл онлайнаар амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгээр БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгууд анх удаа онлайн хэлбэрээр хийгдсэн.
Оюутан, залуус өнөөдөр Солонгос улсад сонирхож буй сургуулийнхаа багш, мэргэжилтнээс шууд холбогдож зөвлөгөө мэдээлэл авч, олон залуус хамрагдаж, хүссэн мэдээллээ авлаа. Энэ дашрамд бидний ажлыг дэмжин хамтран ажилласан БНСУ-ын Элчин сайдын яам, сургуулиуддаа талархал илэрхийлье. ” гэв.
Энэхүү боловсролын үзэсгэлэн нь оюутан залууст БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл солилцох боломжийг олгож, мэргэжлээ зөв сонгоход туслах ач холбогдолтой юм.














Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
