Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд шинэ дэд төвүүдийг түшиглэн барьж буй 10 мянган айлын “Орлогод нийцсэн ногоон орон сууц”-ны бүтээн байгуулалтын ажлыг “Нийслэлийн орон сууцны корпораци” /НОСК/-иас эхлүүлсэн.
Тус төслийн хүрээнд өнөөдөр НОСК болон Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг орлогод нийцсэн, ногоон орон сууцаар хангах төсөлд хамтран ажиллах, санхүүгийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төслийн мэдээ, мэдээлэл болон хийгдсэн судалгаа тайлан, тавигдах шаардлага, стандарт, тэдгээртэй холбогдох материалыг харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.

Санамж бичигт “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Дорждэрэм, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар гарын үсэг зурав. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр Б.Сүхбаатар “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Орон сууцны корпораци маш олон шинэ ажил санаачилж эхлүүлсэн. Өнөөдрийн санамж бичгийн хүрээнд хашаандаа ногоон орон сууц барих гэж байгаа иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм” хэмээлээ.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
