Онцгой байдлын байгууллагын 2800 гаруй алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно

2020 оны 12-р сарын 01 өдөр, 12 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
D69CB298-C325-4C14-900D-93C2A39E4C25-6xkfb05dj4oywwhz1vpxk6ompvchze3eemzgufz2e68

Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд буюу халдварын голомтот бүсэд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг холбогдох байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон.

Уг урамшуулалд Онцгой байдлын байгууллагаас аймаг, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб, пост, эргүүл хамгаалалтад ажиллаж байгаа 2800 гаруй алба хаагчид хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.