Эрдэнэт үйлдвэрийн цех хэлтсийн удирдлагууд энэ оны 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцэж, сар хаалтын хурлаа хийлээ. Төлөвлөгөө хэрхэн биелсэн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий ийнхүү мэдээлсэн юм.
“11 дүгээр сард 2077.0 мянган шоо метр уулын цул гаргаж төлөвлөгөөгөө 106.3 хувиар биелүүлсэн байна. Хөрс хуулалтын төлөвлөгөөгөөг 112.4 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 102.0 хувиар тус тус биелүүллээ. Баяжуулах үйлдвэрт 2521.0 мянган тонн хүдэр өгч төлөвлөгөөгөө 102.4 хувиар, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөөг 100.0 хувиар биелүүллээ.
Тайлант хугацаанд 39200 тууш метр өрөмдлөг хийж төлөвлөгөөгөө 105.1 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 109.1 хувиар биелүүлсэн. Харин хүдэр боловсруулалт 103.2 хувь, хүдэр дэх металлын агуулга молибденоор 116.5 хувь, металл авалт зэсээр 100.9 хувь, молибденоор 113.0 хувиар биелсэн. Баяжмал гаргалтын төлөвлөгөөг зэсээр 104.5, молибденоор 131.8 хувь, баяжмал дахь металл зэсээр 104.0 хувь, молибденоор 135.9 хувиар биелүүллээ. Ачигдсан баяжмал дахь металл зэсээр 104.7 хувь, молибденоор 158.7 хувь, ачигдсан баяжмалын чанар зэсээр 101.7 хувь, молибденоор 103.1 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна. Оны эхний 11 сарын байдлаар төлөвлөгөөнөөс 947.0 мянган тонн уулын цул илүү гаргаж, 701.8 мянган тонн хөрс илүү хуулж, 625.0 мянган тонн хүдэр илүү олборлож, 460 мянган тонн хүдэр илүү боловсруулж төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр 100.3-128.8 хувиар биелүүлэн ажиллаж байна” гэв.
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлэн 12 дугаар сарын ажилдаа шамдан орлоо.
Я.Энхтуяа

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
