Улсын хэмжээнд өрх толгойлсон эх 70.3 мянга бол өрх толгойлсон аав 16.4 мянга байна

2021 оны 01-р сарын 15 өдөр, 11 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
undesnii statistic

Өнгөрсөн 2020 оны эцэс гэхэд  өрх толгойлсон эхчүүд 70.3 мянга болж, өмнөх оныхоос 506 (0.7 хувь)-гаар нэмэгдэж, өрх толгойлсон аав 16.4 мянга болж, өмнөх оныхоос 1356 (7.6 хувь)-гаар багасав.

Ээжүүдийн 37.8 (53.7 хувь) мянга нь 3 хүртэлх, 25.6 мянга (36.4 хувь) нь 3-5 хүртэлх, 7.0 мянга (9.9 хувь) нь 6 ба түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

Улсын хэмжээнд 2020 онд 38.0 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.0 мянга (8.0 хувь) нь бүтэн, 35.0 мянга (92.0 хувь) нь хагас өнчин хүүхэд гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт өнчин хүүхдийн 3.6 мянга (9.6 хувь) нь 0-4 насны, 9.5 мянга (25.0 хувь) нь 5-9 насны, 13.7 мянга (35.9 хувь) нь 10-14 насны, 3.9 мянга (10.3 хувь) нь 15 насны, 3.7 мянга (9.7 хувь) нь 16 насны, 3.6 мянга (9.5 хувь) нь 17 насны хүүхэд байна.

136721748_3365712023555217_802860418366473248_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.229.12.***)
    2021/01/17 08:23

    өрх толгойлсон эх болон эцгүүдэд хандсан ажил цэцэрлэгээр хангах тусгай бодлого хэрэгтэй дээ.

    (0) (0)
  2. baagii
     (103.229.12.***)
    2021/01/16 23:36

    ireedui bol bas l burheg l haragdaj bndoo.

    (0) (0)
  3. Anonymous
     (78.119.154.***)
    2021/01/16 21:14

    Aimaar baina

    (0) (0)
  4. Irgen
     (202.9.40.1.***)
    2021/01/16 17:50

    Tejeegchee aldsani tetgemjiin nemeesei. Minii 2 huuhed sardaa niileed 188000 tug avdag. 11-14 nastai. Mongol ulsiin zasgiin gazar has bolon buten unchin huuhduuddee ontsgoi anhaaral handuulaasai gen uhdeg. Ted eh orni ireedui.

    (0) (0)