Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.01.26) өргөн мэдүүлэв.
Дэлхий дахинд мэдээлэл, түүнд хийгдэж буй олборлолт, шинжилгээний ажлын үнэлэмж, үнэ цэнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ удаагийн Улсын Их Хурал анх удаа өөрийн бүтцэд Инноваци, цахим бодлогын байнгын хороо байгуулж, төр бүхий л шатандаа дижиталчлал, цахим шилжилтийг урамшуулан өөрийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэж байгаа нь сайшаалтай. Түүнчлэн сүүлийн жилүүдэд залуучуудын дунд дата, өгөгдөл дээр тулгуурласан бизнес эрхлэх сонирхол нэмэгдэж, төрд хуримтлагдаж буй харилцагчийн хувийн мэдээлэл ХУР, ДАН системийн өгөгдөлд үндэслэн зээл олгох мэт үйлчилгээ, бизнесүүд өргөжиж байна.
Гэвч ХУР, ДАН зэрэг хувийн өндөр түвшний статистик мэдээллээс илүү сайн боловсруулагдсан зарим төрлийн мэдээллийг төрд үүсэн буй өгөгдлийг ашиглан борлуулж, улсын төсөвт шинэ орлогын эх үүсвэр бий болгох, мэдээллийг ашиглагч бизнесүүд, старапуудад өгөгдөл олборлолт, шинжилгээ хийх түүхий эдийг бий болгох шийдлийг бүрдүүлэхээр уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан тухайгаа төсөл санаачлагч дурдав.
Төрийн дэд бүтцийг ашиглан бий болж буй цахим татварын систем Еbarimt.mn дээр үүсэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх өгөгдлүүд, улсын бүртгэлийн байгууллагад байгаа эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл, мөн гаалийн байгууллагад байгаа бүтээгдэхүүнүүдийн нарийвчилсан импорт, экспортын мэдээлэл зэрэг бизнес эрхлэгчдэд өдөр тутам шаардлагатай, боловсруулалт, үр дүнгээс нь өндөр өгөөж хүртэж болохуйц өгөгдлүүдийг өнөөг хүртэл нээлттэй болгоогүй байна. Тиймээс эдгээр өгөгдлийг нээж өгснөөр бизнес эрхлэгчид, тэр тусмаа шинээр бизнес эхлүүлэхээр зорьж буй старапуудын хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх, бүтээмж сайжрах боломж бүрдэж, улсын төсөвт орлогын шинэ боломж бий болно гэж төсөл санаачлагч гишүүн үзэж байгаа аж.

Уг хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, бизнес эрхлэгчдэд нэн шаардлагатай байгаа, боловсруулалт, дүн шинжилгээ хийж чадвал үр дүн, үнэ цэнээ өгөх НӨАТУС дээр үүсэн хуримтлагдаж буй барааны бүлэг, бүтээгдэхүүний нэр, төрлийн борлуулалтын мэдээлэл, улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэл дээр үүсэж буй үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлэх, түүнийг шинэчлэх, үнэлгээ тогтоох зохицуулалтыг шинээр тусгажээ.
Хуулийн төсөл батлагдснаар бизнесүүдийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжрах, өгөгдөл, мэдээлэл дээр ажилладаг шинэ бизнесийн төрлүүд нэмэгдэх боломж бий болно гэж төсөл санаачлагч үзсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
