МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга танаа:
“Их жанжин тэргүүтэй Монголын эх орончид хөвгүүд эвлэлдэн нэгдэж, Монгол оронд улс төрийн анхны нам МАН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ түүхт ой бол МАН-ын удирдлаган дор Монгол оронд ардын хувьсгал ялж, эрх чөлөөт тусгаар тогтносон дэлхийд данстай бүрэн эрхт Монгол улсыг байгуулж, манай ард иргэд эрүүл саруул өсөж, гэгээрэн боловсорч, аж үйлдвэр, ардын аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай зэрэг ардын аж ахуй, соёлын бүх салбарыг үүсгэн хөгжүүлж орчин үеийн хот тосгонуудын барьж байгуулсан хөгжил дэвшил ариун цагаан хөдөлмөр, их бүтээлийн 100 жилийн ойн түүхэн баяр юм. Энэхүү түүхт ойгоо угтаж МАН, МАХН-ын удирдлагын хүрээнд болон манай хоёр намын гишүүдийн дунд үзэл бодол гарал үүсэл нэгтэй хоёр нам нэгдэх тухай яриа хэлцэл өрнөж байгаад МАН-ын болон МАХН-ын ахмад гишүүд бид гүнээ талархаж, дэмжиж байгаагаа баяртайгаар илэрхийлж байна. Монгол оронд үүссэн нөхцөл байдалд хамтын мэргэн оюун ухаанаараа нухацтай дүгнэлт хийж МАН, МАХН-аа чин шударгаар нэгтгэж улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ сайн сайхан амьдарлын төлөө дайчин шударга зүтгэх, мэдлэг чадвартай, нэр хүндтэй эх оронч удирдах боловсон хүчнүүд энэ хоёр намд бэлэн байгааг намын ахмадууд бид итгэл дүүрэн байна. МАН, МАХН-ын удирдлага та бүхэн түүхт 100 жилийн ойн үеэр хоёр намаа нэгтгэх түүхэн шийдвэр гаргахыг намын ахмад гишүүд бид чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байгаагаа дахин илэрхийлье. МАН, МАХН-ыг нэгтгэхийн төлөө ахмадууд бидний уриалгыг дэмжиж, намаа нэгтгэхийг намын бүх гишүүдэд хандан уриалж байна” гэжээ. Уриалгыг МАН-ын ахмад гишүүн Ө.Дорждэрэм тус уриалгыг уншиж танилцуулсан юм.
“МАН-ын 100 жилийн ойгоор тодорхой хэмжээний амжилт бүтээлтэй тэмдэглэж байна. Энэ цаг үед МАН-аас арав гаруй жилийн өмнө өрх тусгаарласан МАХН -тай 100 жилийн ойгоо тодорхой түвшинд хамтарч тэмдэглэхээр ойлголцолд хүрсэн.
Цаашдаа хоёр нам нэгдэж, улстөрийнхөө үйл ажиллагааг явуулах ёстой гэсэн санаачилга нэлээд гарч байна. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ч яригдаад явж байна. Та бүхэн хоёр нам нэгдэх ёстой гэдэг санаачилгыг 2014 онд ч гаргаж, тухайн үеийн намын удирдлагын түвшинд хүсэлт шаардлага тавиад явж байсныг сайн санаж байна. Гэхдээ энэ ажил өөрөө цаг хугацаа, нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална” хэмээв.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
