Спортын нэрт зүтгэлтэн Д.Загдсүрэн бурхны оронд одож спортын шинжлэх ухаан судлалд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Д.Загдсүрэн нь биеийн тамир, спортын салбарт хариуцлагатай алба хашихын зэрэгцээ Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, спортын эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ, эрдэмтэн судлаачдыг дэмжих, тэдгээрийн бүтээл туурвилыг хэвлэн нийтлэх, олны хүртээл болгоход гол анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн билээ.
Түүний санаачилгаа Монголын Үндэсний олимпын академи дахин зохион байгуулж, салбарын эрдэм шинжилгээний хурлыг тогтмолжуулах ажлыг эхлүүлсэн юм.
Д.Загдсүрэн нь 1978 онд Анагаах ухааны дунд сургуулийг лаборант мэргэжлээр төгсөж, 1980 онд Эмнэлэг биеийн тамирын диспансерын Спортын биохимийн лабораторийн лаборантаар ажиллаж Биеийн тамир, спортын салбар дахь ажлын гараагаа эхэлж байсан билээ. Түүний ажлын үр дүнг тухай үеийн биеийн тамир, спортын салбарын удирдлагууд үнэлж, спортын эмч бэлтгэх зорилгоор 1990 оноос Анагаах ухааны дээд сургуульд Хүний их эмч мэргэжлээр бэлтгэж байсан юм.
Улмаар 1994 оноос Эмнэлэг биеийн тамирын зөвлөх диспансерын ерөнхий эмч, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмч, 1994-1995 онд Спортын сургалт, анагаах ухааны үндэсний төвийн орлогч даргын албыг тус тус хашиж Монгол Улсын спортын анагаах ухааныг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй ажиллаж байсан. Энэ хугацаанд “Үндэсний шигшээ багийн тамирчдын ажиллаж чадварын тодорхойлсон нь ” сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж Спортын анагаах ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
Доктор (Ph.D.) Д.Загдсүрэн нь Спортын физиологи , Спортын биохимийн үндэс, Тамирчдад тавих эмнэлгийн хяналт, Спортын анагаах ухаан зэрэг биеийн тамир, спортын багш, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн ширээний ном болсон олон бүтээлийг гаргасан Биеийн тамир, спортын салбарын шилдэг эрдэмтэн байлаа.
Тэрээр Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчийн хариуцлагатай албыг нэр төртэй хашихын зэрэгцээ спортын эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа гүнзгийрүүлэн хийсээр байсан бөгөөд тамирчдын ажиллах чадварыг сайжруулах, алдсан эрчим хүчийг богино хугацаанд нөхөх арга зүй, нэмэлт бүтээгдэхүүний үндэсний уламжлалт хүнсэнд тулгуурлах боловсруулах чиглэлд тодорхой амжилттай ажиллаж, практикт нэвтрүүлсэн.
Түүний спортын анагаах ухааны салбарт оруулсан гавьяаг төрөөс үнэлж 2008 онд Монгол Улсын “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнасан.
Доктор (Ph.D.) Д.Загдсүрэн нь Спортын анагаах ухааны салбарт лобаронтоос ажил амьдралын гараагаа эхэлж их эмч, анагаах ухааны доктор, чадварлаг удирдагч болж спортын анагаах ухаан, олимпын хөдөлгөөний төлөөх үйлсэд өөрийн оюун ухаан хүч мэдлэгээ зориулсан нэгэн байлаа.
Түүний шантаршгүй их хөдөлмөрийн үр шимээр бүтсэн олон сайхан үйлс, спортын анагаах ухаан, , олимпын хөдөлгөөний салбарт оруулсан хувь нэмрийг бид мартахгүй.
Талийгаачийн ажил хичээнгүй тусархаг хүнлэг зөөлөн чанар бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн хамт олон, спортын эмч, эмнэлгийн ажилтан, эрдэмтэн судлаачдын өмнөөс Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
СПОРТЫН АНАГААХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
