Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын бүрэлдэхүүн хамтран Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллах юм. Ингэхдээ Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд завьт эргүүл иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар голын усны осолтой холбоотой 13 дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, 33 иргэний амь насыг авран хамгааллаа. Өнгөрсөн онд завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаанд үер, усны ослын 37 удаагийн дуудлагаар 66 иргэний /45 том хүн, 21 хүүхэд/ амь аварч, усанд осолдсон 14 том хүн, таван хүүхдийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.
Завьт эргүүлийг ажиллуулснаар нийслэлийн хэмжээнд голын усны ослын эрсдэл буурч, аврах, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой юм.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
