Ковид-19: Сүүлийн 24 цагт 1177 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

2021 оны 06-р сарын 07 өдөр, 10 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uuganbayara

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Зургадугаар сарын 06-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 6248 хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 1,177 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 66,443 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 867  Улаанбаатар хотод, орон нутагт нийт 310 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 313 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 6,253 хүн эмчлэгдэж байна.

188844911_1320403891708323_8084550878809204266_n

192020690_1320403838374995_5394521815913513266_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх