Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэл, экспортын таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх замаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мөн экспортын зах зээлийн хүрээг тэлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилготой Монгол Экспорт хөтөлбөрийг 2018 онд баталсан.
Энэ хөтөлбөрт “Монгол Улс болон монголын бизнесийн орчин, бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны улсын иргэд, бизнес эрхлэгчдэд сурталчлах зорилго бүхий жишиг сурталчилгааны төвийг Берлин хотноо байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх” зорилт тавьсан.
Энэ зорилтод хүрэхийн тулд ЕХ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл, МҮХАҮТ, экспортлогч аж ахуйн нэгж, компаниудын гаргасан хүч чармайлт тодорхой үр дүнд хүрлээ. Өнөөдөр болж байгаа ТРАМ төслийн хаалтын хурлын үеэр Монголын бизнесийн орчин, экспортын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны хэрэглэгчид, бизнес эрхлэгчдэд сурталчлах зорилготой ХБНГУ-ын Берлин хотод үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын Мэдээлэл, худалдааг дэмжих төвийг албан ёсоор нээх арга хэмжээ болов.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд ТРАМ төслийн удирдах зөвлөлийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ Мэдээлэл, худалдааны төв бол төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд ялангуяа ТРАМ төсөл, МҮХАҮТ, Монгол Германы Эдийн засгийн клубээс гаргасан санаачилга ийнхүү ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа тэмдэглэв. Тэрээр төвийг үр дүнтэй ажиллуулж чадвал ЕХ-нд гарч буй манай экспорт нэмэгдэх, ЕХ-ны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн ашиг тусыг илүү сайн ашиглах мөн экспортын үйлдвэрлэлийн чиглэлээр ЕХ-ны хөрөнгө оруулагчдыг татахад ач холбогдолтой болохыг онцлов.
ТРАМ төсөл мал амьтан, ургамлын орц найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, торомны ноос/сарлагийн хөөвөр мөн сарлагийн арьс ширэн бүтээгдэхүүний экспортын кластерыг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд амжилттай ажилласан. Мэдээлэл, худалдааны төвд эдгээр кластерын бэлэн бүтээгдэхүүнийг борлуулж эхлээд байгаагаас гадна www.mongolian-green-labels.eu цахим хуудсаар мөн сурталчилгаа, борлуулалтаа өргөжүүлж байгаа юм.
Монголын мэдээлэл худалдааг дэмжих төвийн үйл ажиллагааг экспортын барааны худалдаанаас гадна цаашид хөрөнгө оруулалт, аялал жуулчлал мөн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах чиглэлээр өргөжүүлэх зорилт тавьж байна. Энэ зорилгоор 6 дугаар сарын 17-ны өдөр ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, Үндэсний хөгжлийн газар болон Мэдээлэл, худалдааг дэмжих төвийн хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан болно.
Энэ төвийн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг зөв төлөвшүүлж, амжилттай хөгжүүлж чадвал мэдээлэл, худалдааг дэмжих төвийг бусад улс орон, бүс нутагт байгуулахаар боломжтой гэж үзэж байгаа аж.

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
