Шагдаржавын БЯМБАЦОГТ
(1973-2021)
Бидний дотны анд нөхөр, хамтран зүтгэгч Шагдаржавын Бямбацогт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, сэтгүүл зүйн салбар, үзэгч, сонсогч, хамтран зүтгэгч бидэнд хүнд гарз тохиолоо.
Шагдаржавын Бямбацогт 1973 онд Хэнтий аймгийн Дархан суманд айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр эцэг эхийн хайр халамжид өсөн торниж, улмаар Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг төгссөн байна.
Ш.Бямбацогт 1991 онд МҮОНТ-д орж ажилласнаас хойш эдүгээг хүртэл радио телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байлаа. Түүний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл хамт олныхоо дунд ихээхэн нэр хүндийг авчирсан юм. Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт нь радио, телевизийн нэвтрүүлэг, өдөр тутмын мэдээ, “Цагийн хүрд” хөтөлбөрийг тогтмол уншихаас гадна баримтат болон уран сайхны кинонд дуу оруулах ажилд дагнан мэргэшжээ.
Тэрээр “Өргөст модны шувуу”, “Халтар царайт”, “Матар хочтой Данди”, “Сансрын хамгаалагч Волтрон”, “Хаврын 17 учрал” зэрэг 500 гаруй уран сайхны кинонд дуу оруулалт хийж үзэгч олондоо хүргэсэн байдаг. Түүнчлэн дэлгэцийн болон уран сайхны олон кинонд гол болон туслах дүр бүтээж авьяаслаг жүжигчин гэдгээ нотолсон юм. “Цөвүүн цагийн богд”, “Би эндээс явахгүй”, “Аминд хүрсэн олз”, “Төрийн сүлд өршөө”, “Чойном хаана явна”, “Их Нацагдорж” зэрэг уран сайхны кинонд түүний дүр мөнхрөн үлдлээ. Шагдаржавын Бямбацогт ажиллаж, хөдөлмөрлөж, уран бүтээл туурвихын зэрэгцээ дээд сургуульд суралцан Улс төрч мэргэжлийг эзэмшсэн байна.
Ш.Бямбацогтын дуу хоолой, ур чадвар радио, телевизийн нэвтрүүлгийн үнэ цэнг нэмэгдүүлж, МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг баяжуулахад асар их хувь нэмэр оруулсан юм.
Шагдаржавын Бямбацогтын үйлс бүтээлийг төр засаг, байгууллагаас өндрөөр үнэлж МУСГЗ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ХМТА, Радио, телевизийн болон Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.
Мэргэжил нэгт нөхөр Шагдаржавын Бямбацогтын ажилч хичээнгүй, төлөв даруу, элгэмсэг нөхөрсөг, алиа хошин зан чанар бидний сэтгэлд мөнхөд дуурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд нь сэтгүүл зүйн салбарын ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
