БШУ-ы дэд сайд болон газрын дарга нар Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө сумдад ажиллаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.
ШААМАР СУМ: 1989 онд ашиглалтад орсон ерөнхий боловсролын сургуульд 402 хүүхэд суралцаж, 42 багш, ажилтан ажиллаж байна. Энэ жил нэгдүгээр ангид 32 хүүхэд шинээр элсэн оржээ. Тус сургууль нь 2020 онд Солонгосын хөрөнгө оруулалттай мэдээлэл зүйн шинэ танхимыг ашиглалтад оруулсан байна. Сургуульд их засварын ажил хийх шаардлагатай аж.
Сумын нэгдүгээр цэцэрлэг нийт дөрвөн бүлэгтэй. Өнөөдрийн байдлаар 4, 5 настны хоёр бүлэг хичээллэж байна. Барилгын тухайд 1987 онд ашиглалтад орсон тул их засвар хийх шаардлага үүсчээ. Харин багш, ажилтнууд цэцэрлэгийн гадна тохижилтыг өөрсдөө хийчихдэг гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч хэлж байлаа.
Шаамар сумын МСҮТ нь 43 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. МСҮТ-ийг БШУЯ-ны харьяалалд оруулах асуудлыг судалж, тус төвд ажилласан юм. Энэ хичээлийн жил тус төвд 150 хүүхэд элсэн оржээ. Өнөөдрийн байдлаар нийт 175 суралцагч найман чиглэлээр суралцаж байгаа бөгөөд зөгийчин, зөгийн аж ахуй эрхлэгч бэлтгэдэг ганц сургууль юм.
ЕРӨӨ СУМ: 7000 хүн амтай тус суманд улсын хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэг, “МАК” корпорацийн MAK хөрөнгө оруулалттай 960 хүүхдийн сургууль баригдаж байна. Цэцэрлэгийн барилга 80 хувийн гүйцэтгэлтэй явж буй ч барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж санхүүжилтийн асуудал үүсчээ. Сумын хэмжээнд хоёр цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. 4, 5 насны 164 хүүхэд цахим болон танхим хосолсон хэлбэрээр хичээллэж байгаа юм.
Сэлэнгэ аймгийн тухайд нийт 44 цэцэрлэг, 35 сургуультай. Өнөөдрийн байдлаар 12 сургууль танхим, 19 сургууль 5/9 зарчмаар, 4 сургууль цахим хэлбэрээр хичээллэж байна. Цэцэрлэгийн хувьд дөрвөн цэцэрлэг цахимаар хичээллэж байгаа юм. Хичээлийн жил эхэлснээс хойш 254 хүүхэд өвчилсөний 17 нь цэцэрлэгийн насныхан байна.




Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
