Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Геофизикийн цахилгаан хайгуулын олон төрлийн арга ашиглаж, газрын гүний усны эрэл, судалгааг олон жилийн турш цөл, тал хээр, мөнх цэвдэгтэй бүс нутагт хийж, хэдэн зуун уст цэг тогтоон, гүний өрөмдмөл худаг гаргаж, газар тариалан, малын бэлчээр, төв суурин газрыг усжуулахад бодитой хувь нэмэр оруулсан, олон арван мэргэжилтэн бэлтгэсэн Усны газрын ахмад ажилтан Мягмарын Сүрэнхорлоод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Олон зуун хүүхдийг математикийн шинжлэх ухаанд хөтөлж, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай удирдан оролцож, шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэсэн “Орчлон” олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч Цогбадрахын Баяраа,
- Хүүхэд хамгааллын чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Балжиннямын Жавзанхүү,
- Боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, өвлийн спортын олон арван шилдэг тамирчин бэлтгэсэн Дашдоржийн Ичинхорлоо,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Хөнгөн аж үйлдвэр, үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүд болон төр, улсад үр бүтээлтэй ажилласан “Форестер” ТББ-ын гүйцэтгэх захирал Нансалжавын Гэрэлсүрэн,
- Уул уурхай, эрдэс баялгийн салбарт 40 гаруй жил ажиллаж, өндөр ач холбогдолтой олон бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлсэн “Таван Толгой түлш” ХХК-ийн компанийн ахлах зөвлөх Гүржавын Бадамхатан,
- Ур чадвар, авьяас билиг шаардсан нарийн хэрэглэлүүдийг урлан хатгаж, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн 100 гаруй туг бүтээн, олон арван хүнийг сурган бэлтгэсэн “Бөртэ” оёдлын үйлдвэрийн ахмад ажилтан, оёдолчин Ёндонгийн Мягмарсүрэн,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Төр, засгийн төв байгууллагад үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад орнуудын төрийн өндөр, дээд зочид, төлөөлөгчдийн айлчлал, төр засгийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах хариуцлагатай ажлыг олон жил нэр төртэй гүйцэтгэж байгаа Баатарын Туул,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- Төрийн захиргаа, санхүүгийн байгууллагуудад ажиллаж, улс орныг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэхэд онол, арга зүйн үнэтэй хувь нэмэр оруулсан “Монголын эрмэлзэл” төрийн бус байгууллагын тэргүүн Балжиннямын Очбадрах,
- Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан төрийн захиргаа, аж ахуйн байгууллагуудад олон жил тасралтгүй үр дүн, амжилт бүтээлтэй ажилласан “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн Сосорын Цэнд-Аюуш,
- Баян-Өлгий аймгийн Булган сумын “Тараз” ХХК-ийн ерөнхий менежер Нурхаламын Тахархан,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
- Улс орны банк, санхүү, эдийн засгийн тэргүүлэх байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, Засгийн газрын болон салбарын бодлого, чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн, олон арван хуулийн төсөл боловсруулж батлуулсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Бямбажавын Ганбат,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- Эрчимт эмчилгээ, анагаах ухааны салбарыг эх орондоо хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тасгийн зөвлөх эмч Цэнддоржийн Ганбат,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Амжилт бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Орос, Монголын хамтарсан “Монголын өнгө төрх” ТББ-ын тэргүүн Чоёгийн Даваадаш нарыг шагналаа.
Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Эрдэнэчулууныг Сүхбаатарын одонгоор, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал Мягмарын Өлзийчимэг, Завхан аймгийн Улиастай сумын “Медикал” өрхийн эмнэлгийн бага эмч Нанжидын Цэрэндүг нарыг шагналаа.
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Очирпүрэвийн Ариунтуяа,
- Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх,
- Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж,
- Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан,
- Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн мэс заслын эмч Балын Онон,
- Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчлэгч Хишигбадрахын Цэцэгмаа нарыг шагнав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдийг төрт ёсны түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан төр, засаг, ард түмэн нь шагнан урамшуулж байгааг хэлэв.
Мөн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.














Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдлаа
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Үс засуулбал эд,мал арвижна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захил
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төв
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургат
