Хүн бүр л койноос ашиг хүртэхийг эрмэлзэх болж. Шил шилээ даран гарах олон койнуудаас иргэд баталгаатай, барьцаатай койныг сонгох нь чухал болоод байна. Электрониксийн үйлдвэрлэл, IT боловсрол, Программ хангамж, Smartphone-ын төслүүдэд ашиглагдах нэгэн койн тун удахгүй арилжаалагдах гэж байна. Энэ койн бол Amjilt Ehlel coin буюу AEC койн юм. Тус койны талаар EAC төслийн бизнес хариуцсан захирал Т.Говийлхагаас тодрууллаа.
-Манай улсад 60 гаруй койн гараад байгаа гэсэн мэдээлэл байдаг. Та бүгдийн гаргаж байгаа койн эдгээр койнуудаас юугаараа онцлогтой вэ, Ямар учраас койн гаргах болов?
-Эхлэл болон Амжилт компани нийт 20 салбар компанитай. Энэ 20 компани дунд гадаадад бүтээгдэхүүн гаргах боломжтой дөрвөн төсөл байгаа. Энэ дөрвөн төслийг гадаадад гаргахын тулд бид нарт нэгдүгээрт, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм. Энэ хөрөнгө оруулалтыг бид нар олон нийтээс EAC босгох зарчмаар босгоод хөрөнгө оруулагч нартаа компанийнхаа ногдол ашгийг хуваарилж хөрөнгө оруулалтын үр ашгийг буцаагаад өгөх юм. Дээрээс нь эрэлтийг бий болгож койныхоо үнэ цэнийг үргэлж өсгөх зорилготой. Хоёрдугаарт манайх Турк, Казакстан Кыргызстан зэрэг улсад компанийнхаа салбарыг байгуулаад тухайн орны бизнесийн түншүүдтэй хамтраад бүтээгдэхүүнээ тэр зах зээлд гаргахаар болж байгаа. Ингэхлээр AEC нь Эхлэлийн бүтээгдэхүүний урамшуулалд давхар ашиглагдаад явна. Бидний гаргаж байгаа койн бол энэ дөрвөн улсын зах зээлд хангалттай хэмжээний үнэ цэнийг бий болгоод өсгөх боломжтой юм.
-Нэгж койн нь ямар үнэтэй гарах вэ?
-Нэгж койны үнэ нь Монголд гарч байгаа койнуудаас хамгийн бага ханшаар буюу 0.01 төгрөгөөр гарч байгаа. Цаашлаад бид койныхоо үнэ цэнийг 1 төгрөг, 10 төгрөгт хүргэх боломжтой учраас хамгийн бага нэгжээр гаргасан.
-0.01 төгрөгөөр нэгж койныг борлуулаад 1 төгрөг, 10 төгрөг болгож өсгөнө гэлээ. Босгосон хөрөнгөөрөө ямар ажлууд хийгдвэл энэ койны үнэ цэн дагаад өснө гэсэн үг юм бэ?
-Бид хөрөнгийн зарцуулалтыг цэвэр дөрвөн төсөл рүүгээ оруулна. Дөрвөн төслийнхөө бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлж үйлдвэрлэх тоног төхөөрөмж татаж авах программ хангамжийн хөгжүүлэлтийг нэлээд өндөр түвшинд олон улсын жишигт нийцүүлж шинээр кодоо бичүүлэх юм.
-Нийт хэдэн ширхэг койн гарах, хэдэн хувийг нь зах зээлд арилжих, нэг хүн хэдэн койн авах боломжтой талаарх мэдээллийг өгөхгүй юу?
-Ер нь 10 их наяд койн гарч байгаа. Тэрнээс ICO нь 20 хувь буюу 20 тэрбум төгрөгийн үнэ бүхий 2 их наяд AEC гарч байгаа. Нэг хүний худалдаж авах дээд хэмжээ нь 20 сая төгрөг байгаа. Тэрнээс гадна бид стратегийн хөрөнгө оруулагч нарт зориулсан 1-3 жилийн хугацаанд түгжээтэй байдаг 1 их наяд буюу 10 тэрбум төгрөгийн койн хийдэг сан байдаг. Тэр 10 тэрбум төгрөгийн захиалгыг стратегийн хөрөнгө оруулагчдаас уулзалт хийж авах юм.
-Ямар биржээр, хэзээнээс арилжаалагдаж эхлэх вэ?
–ICO маань 12 дугаар сарын 10-нд болно. Eac.mn гээд бидний өөрсдийн флатформоор гарна. Хоёр дахь арилжааг бид 12 дугаар сарын сүүлээр төлөвлөж байгаа. Саяхан 48 цагийн хугацаатай урьдчилсан захиалга гаргасан. Тэгэхэд 10 тэрбумаас их захиалга ирсэн. Илүү захиалгуудыг нь хүмүүст нь буцааж өгсөн байгаа. 10-ны өдрийг хүлээлгүй мөнгөө байршуулсан байхад бирж дээр койн арилжигдахад таны захиалга хийгдсэн байх болно гэж ойлгож болно.
Аль болох олон бирж дээр гаргахыг зорьж байгаа. Турк, Казакстан, Кыргызстан гэх мэт улсуудад манай бүтээгдэхүүнүүд зарж борлуулагдаж байдаг. Хамтын ажиллагаатай хөрөнгө оруулагч, бизнесийн түншүүд байдаг гэж түрүүн хэлсэн. Эхний ээлжид эдгээр улс орны бирж дээр гаргахыг зорьж байгаа. Ингээд тэнд гарснаараа койны маань эрэлт нь өсөх боломжтой. Яагаад гэвэл койноороо манай бүтээгдэхүүнийг худалдаж авах юм бол давхар урамшуулалтай байх зохицуулалтыг тэр улс орнуудад хийх юм. Турк улс гэхэд 65 сая орчим хүн амтай. Тэгэхээр тийм том зах зээлд бид койноо гаргаад бүтээгдэхүүнээ давхар борлуулж байгаа. Манай улсад гарч байгаа койнууд дангаараа олон улсад гарч байхад бид зөвхөн койн гаргахгүй өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэйгээ хамт гаргаж байгаа. Манай бүтээгдэхүүнийг мөнгөөр авч болно, койноор ч авч болно. Койноор авах юм бол илүү урамшуулалтай гэдэг утгаараа койн илүү эрэлттэй, илүү үнэ цэнтэй.
Мөн бид Төв Азийн бусад улс орны биржүүд рүү холбогдоод шат дараатайгаар явна гэсэн үг. Ер нь бол бүтээгдэхүүн аль зах зээл рүү орж байна. Бүтээгдэхүүнийг маань EAC койн дагаж явна гэж ойлгож болно. Тэрнээс ганцхан бүтээгдэхүүнгүй койныг түрүүлж гадны улсад оруулах нь ямар ч эрэлтгүй, олонд танигдахгүй байх магадлалтай.
-Эхлэл болон Амжилтын 20 компани баталгаа болж байгаа гэсэн. Нэг талаас нь харвал үүнийг хувьцаа гэж ойлгож болох уу?
-Энэ бол хувьцаа биш. 20 компаниа бид юун дээр баталгаа болгож байна вэ гэвэл энэ койны үнэ цэн унахгүй ээ. 0.01 ханшаас доош орсон үед бид нар тодорхой цаг хугацааны туршид өөрсдөө худалдан авалт хийх замаар ханшийг барина. Ийм баталгааг бид өгч байгаа юм. Энэ бол манай койныг авсан хүмүүсийн давуу тал.
Хоёрдугаарт EAC койныг авсан хүмүүс улирал тутамд тогтмол манай компаниудын цэвэр ашгаас хувь, ногдол ашиг хүртээд явна гэсэн үг. Ногдол ашиг авна гэдэг нь хувьцаат компани гэсэн үг биш. Манай койныг 6 сар, 1 жил хадгалж байгаа хүмүүстээ бид нар урамшуулал болгож компанийнхаа ашгаас өгөх юм. Тэгэхээр энэ бас нэг давуу тал болж байгаа юм. Мөн хадгалж байгаа хүмүүстээ хүүтэй стэкинг хийх үйлчилгээ нэвтрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хүүтэйгээр койноо өсгөхөөс гадна ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Гол нь ханш унахгүй байх баталгааг нь бид өгч байна. Гаднын зах зээл дээр манай компаниудын бүтээгдэхүүнүүд танигдаад борлуулалт нь ихсэх тусам ашиг орлого өснө. Үүнийгээ дагаад койн эзэмшиж байгаа хүмүүсийн ашиг орлого бас дагаад өсөх боломжтой. Тэгэхээр мэдээж койны эрэлт өснө, үнэ өснө гэдэг ийм зарчим байгаа.
-Койн авахаар сонирхож байгаа хүмүүст хандаж EAC койны давуу талыг товчхон дурдвал?
-Койн авч байгаа хүмүүс богино хугацаанд ашиг хийгээд гаръя гэдэг сонирхолтой байдаг. Яг бодит бизнест хөрөнгө оруулаад урт хугацаанд үр ашгаа авч банканд мөнгөө хадгалснаас илүү их урт хугацааны ашгийг тогтмол аваад явъя гэдэг баталгаа өгч байгаа койн бол цөөхөн харагдаж байгаа юм. Яагаад гэвэл тэр койнуудын цаана бодитой бизнес байхгүй дандаа санаа төдий л зүйл байдаг. Тийм учраас хүмүүс ороод л ашиг хүртэх сонирхолтой байгаад байдаг. Тэгэхээр богино хугацаанд ашиг хийгээд гарахаас илүү урт хугацаанд дэлхийд гарах Монгол брэндийг хамтдаа хөрөнгө оруулж, хамтдаа хөгжүүлж, хамтдаа ашиг хүртье гэдэг зорилготой урт хугацааны хөрөнгө оруулагчид манайд орж ирэх нь зөв сонголт юм.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Лхагва

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
