Очирваанийн алдартнуудаа дээдэлсэн хүндэтгэлийн ёслол боллоо

2021 оны 12-р сарын 13 өдөр, 14 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
266712597_2104387543070577_2717825403830122401_n_(1)_large

Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, сумдын Нутгийн зөвлөлүүдтэйгээ хамтран “Очирваань Уул” холбооны уран бүтээлчдийнхээ аялгуу, дуун эгшгэн дор Завхан нутгаас төрсөн алдартнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх “Очирваанийн Алдартнууд-2021” хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа.

Нутгийн уул ус өндөлзсөн, нутгийн түмэн хурайлсан “Очирваанийн Алдартнууд-2021” хүндэтгэлийн ёслолд Завхан нутгаас төрсөн үе, үеийн Ерөнхийлөгчид, УИХ, Засгийн газрын гишүүд аймгийн Засаг дарга нар үе үеийн алдартнуудын төлөөлөл хүрэлцэн ирж нутгаасаа төрсөн алдартнууддаа хүндэтгэл үзүүлж урмын үгээ хайрлалаа.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж,  салбар салбарын сайчуудад алдар цол хүртээсний дотор Завхан  нутгийнхаа алдар сууг иөндөрт өргөж яваа олон сайчууд тодорсон юм.

Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн жил Завхан нутгийн олон сайхан алдартнууд төрдөө үнэлүүлж, түмэн олондоо хүндлэгдэж Монгол төрийн өндөр цол хэргэмийг хүртсэн нь мартагдашгүй сайхан түүх билээ.

Эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжлээрээ олныг манлайлан амжилтын буухиагаа үргэлжлүүлж 2020-2021 онд төрдөө үйлсээ үнэлүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан нутгаас тодорсон алдартнуудыг толилуулья.

­­“Шинжлэх ухааны академич” цолоор:

-Идэр сумын харъяатХөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн зөвлөх профессор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор  Норовсамбуугийн Тогтохбаяр,

-Завханмандал сумын харьяат, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан,  Биологийн шинжлэх ухааны  доктор (Sc.D), Жадамбаагийн Норовсүрэн,

Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат ажилтан” цолоор:

-Завханмандал сумын харъяат, Ургамал хамгааллын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  доктор, профессор Ч.Чулуунжав,

-Түдэвтэй сумын харъяат Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын эрхлэгч Надмидын Бэгз,

-Цэцэн-Уул сумын харъяат Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Бэгзсүрэнгийн Дагвацэрэн,

-Завханмандал сумын харъяат, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Доржпаламын Сумъяа

“Төрийн соёрхол” цолоор:

-Сантмаргаз сумын харьяат, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, доктор, профессор Ц.Лочин,

-Сантмаргаз сумын харьяат, Бямбаагийн Алтангэрэл

-Цэцэн-Уул сумын харьяат, Баянмонгол чуулгын анхны дууны инженер, найруулагч Дондойн Гантөмөр,

“Монгол Улсын Ардын Багш” цолоор:

-Сонгино сумын харьяат, Соёл урлагийн их сургуулийн багш, дэд профессор, Монгол Улсын Гавьяат жүжигчин Очирбатын Ичинхорлоо,

 Монгол Улсын Ардын жүжигчин” цолоор:

-Алдархаан сумын харъяат, Очирваань Уул Холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Санжаажавын Батсүх,

-Алдархаан сумын харъяат Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Улсын Гавьяат Жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд

“Сүхбаатарын одон”-оор:

-Шилүүстэй сумын харьяат, Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Жамсранжавын Пүрэвдорж

Монгол Улсын Цэргийн дээд цол “Бригадын генерал” цолоор:

-Тосонцэнгэл сумын харъяат, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч Чимидгочоогийн Цогтжаргал,

-Цагаанхайрхан сумын харъяат ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн,

-Тосонцэнгэл сумын харъяат Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч Цэвэлмаагийн Жавхланбаатар 

“Монгол Улсын Гавъяат багш”цолоор:

-Тэс сумын харъяат, Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Бадамын Энхбаяр,

-Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Балганы Номинцэцэг,

-Тэлмэн сумын Ерөнхий боловсролын ахмадбагш Л.Тэгшжаргал,

-Цэцэн-Уул сумын харьяат, Ирээдүй цогцолбор сургуулийн ахмад багш Сономпунцагийн Гомбодорж,

-Ургамал сумын харъяатГүүд Нейборс ОУБ-ын Ерөнхий Менежер Х.Баавгай,

-Баянтэс сумын ахмад багш Б.Гүнрэгмаа нарыг,

-Завханмандал сумын харъяат Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Дарьсүрэнгийн Одгэрэл,

-Сонгино сумын харъяат, Отгонтэнгэр Их сургуулийн тэнхмийн эрхлэгч С.Одхүү 

-Дөрвөлжин сумын харьяат, Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирал Чилхаажавын Чанцал,

 Монгол Улсын  Гавъяат эдийн засагч” цолоор

-Нөмрөг сумын харьяат, Орхон аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Пүрэвжавын Пүрэвлхагва,

-Улиастай сумын харьяат, Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчдийн газрын Улсын Байцаагч  Дашцэрэнгийн Баяраа,

Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор

-Дөрвөлжин сумын харъяат, ахмад холбоочин Ж.Дамиран,

“Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан” цолоор

-Цэцэн уул сумын харьяат, Орхон аймгийн Засаг дарга, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирлаар ажиллаж байсан Гаадангийн Шархүү,

-Эрдэнэхайрхан сумын харъяат, Уул уурхайн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Л.Цэвээнравдан

-Эрдэнэхайрхан сумын харъяат, С.Болорсайхан

-Эрдэнэхайрхан сумын харъяат, Дамбын Самдан

-Алдархаан сумын харьяат, Магваны Оюунчимэг

“Монгол Улсын Гавъяат барилгачин” цолоор:  

-Идэр сумын харьяат Монгол Улсын Зөвлөх инженер “Монголиан Инвестмент корпорэйшн” ХХК-ний Ерөнхий инженер Алтангэрэлийн Мягмаржав,

-Их-Уул сумын харьяат, Завхан АЗЗА” ХК-ийнзахирлаар ажиллаж байсан Манжилжавын Болд

Монгол Улсын Гавъяат тээвэрчин” цолоор:

-Нөмрөг сумын харъяат, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн захирал З.Жигжиднямаа,

-Алдархаан сумын харъяат, “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн Вагоны Аж ахуйн албаны дарга Л.Болд нарыг,

“Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан” цолоор: 

-Цэцэн-Уул сумын харьяат Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Л.Төмөрбаатар,

-Тосонцэнгэл сумын харьяат МӨАУМХ-ны Тэргүүн Шагдархүүгийн Хажидмаа,

-Ургамал  сумын харьяат Ардын уламжлалт эмчилгээний эмч Даваагийн Зоригтбаатар

 “Монгол Улсын Гавъяат эмч” цолоор:

-Тосонцэнгэл сумын харьяат, “Нандин соёл” эмнэлгийн захирал Маамуугийн Пүрэвсамбуу,

-Эрдэнэхайрхан сумын харьяат, Цэргийн төв эмнэлгийн их эмч Б.Оюунцэцэг

-Тосонцэнгэл сумын харьяат, Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн их эмч, Үндэсний шигшээ багийн эмч Шадавын Болормаа

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн” цолоор:

-Алдархаан сумын харъяат Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн, хамба лам Ж.Гончигсүрэн

-Шилүүстэй сумын харьяат, Төрийн соёрхолт, Болор цомын эзэн  яруу найрагч Цогдоржийн Бавуудорж,

-Идэр сумын харьяат,Ардын уламжлалт өв соёл судлаач Сүхийн Дамбий

-Тосонцэнгэл сумын харьяат, Яруу найрагч Дарьсүрэнгийн Дарьсүхбаатар

“Монгол Улсын Гавъяат жүжигчин” цолоор:

-Завханмандал сумын харьяат, Тайз дэлгэцийн урлагийн нэрт жүжигчин С.Цэгмид,

-Ургамал сумын харьяат, Соёлын Тэргүүний ажилтан дуучин Борхүүгийн Батболд   

 “Болор цом-38” наадмын тэргүүн байр, “Болор цом”-ын эзнээр:

-Эрдэнэхайрхан сумын харьяат, Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш

“Монгол Улсын гавъяат дасгалжуулагч” цолоор:

-Улиастай сумын харъяат, Монголын Үндэсний сурын холбооны хүндэт мэргэн, спортын мастер Д.Санжаасүрэн

-Улиастай сумын харъяат, Бага-нуур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн багш Бэгзсүрэнгийн Ганбаатар,

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн:

-Яруу сумын харьяат, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, Цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл,

-Цэцэн-Уул сумын харьяат, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Эрхэмбаярын Даваачимэг

-Цагаанхайрхан сумын харьяат, Чөлөөт бөхийн спортын мастер Долгоржавын Отгонжаргал

Монгол Улсын Тод манлай” уяач цолоор:

-Яруу сумын  харъяат, Д.Дагвадорж,

-Цагаанхайрхан  сумын  харъяат  Д.Чулуунбат нарыг,

Монгол Улсын Манлай уяач” цолоор:

-Цагаанчулуут  сумын  харъяат Б.Баярдорж,

-Тосонцэнгэл сумын харъяат Төмөрбаатарын Ууганбаяр  нарыг,

“Монгол Улсын Алдарт Уяач цолоор:

-Завханмандал сумын харъяат Цэрэндоржийн Мөнххуяг

 “Монгол Улсын Даян мэргэн” цолоор:

-Эрдэнхайрхан сумын харьяат, Монгол Улсын мэргэн Дамиранбазарын Дэмбэрэлсайхан

“Монгол Улсын харцага” цолоор:

-Баянтэс сумын харьяат, Монгол Улсын начин Шархүүгийн Пүрэвгарьд,

02

03

04

05

06

07

08

09

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх