“Мод хөтөлбөр” ХХК-аас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд “буян үйлдэгч хэмээх усан бар жилийн босгон дээр Мод хөтөлбөрийг танилцуулж байна. Дэлхий дахинд цөлжилт явагдаж байгаа энэ үед 50 сая мод тарих юм.
Консорциум болон мэргэжлийн таван аж ахуйн нэгж, Хөдөө аж ахуйн их сургууль, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны харьяа Сибирийн Цэцэрлэгжүүлэх хүрээлэнгийн судалгаа шинжилгээний хүрээлэн хамтран Мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Мод хөтөлбөргийн онцлог нь цахимаар мод тарих боломжыг хүн бүрд олгосон аппликэйшныг гаргасан юм. Тодруулбал хүмүүст мод тарих сэдэл байдаг. Модыг хаанаас яаж тарих юм бэ, яаж асарч, хамгаалж, ургуулах юм бэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл Мод хөтөлбөр энэ асуудлыг шийдэж өгч байгаа байгаа юм. Мод хөтөлбөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн сан бүхий 16 мянган га талбай, Улаанбаатар хотод Ар гүнтэд 38 га талбайд мод, мод үржүүлгийн ажлаа хийж мод үржүүлэг хийж байна. Иргэд тус аппликэйшнаар дамжуулан хэзээ ч хаанаас ч мод тарих боломжтой болж байгаа юм. Ар гүнтэд байрлах 38 га мод үржүүлгийн талбайд Мод хөтөлбөрт хамрагдаж захиалга өгсөн хүн бүр тухайн талбайд очиж өөрийн биеэр мод, мод үржүүлгийнхээ ажилтай танилцах боломжийг ч олгож байгаа юм. 20.9 сая ширхэг суулгацыг 2-4 жилийн хугацаанд бий болгох юм. Үрнээс нь авахуулаад мод хүртэлх технологийн бид хариуцан ажиллаж хаана суулгах боломжтой тэр газарт нь аваачиж суулгаж өгөх юм.
Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, доктор Б.Мөнхбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод хөтөлбөрийн дагалдах хэсэг нь болж байгаа юм. Хөдөө аж ахуйн их сургууль дээр олон судалгаа хийгдэж байгаагийн нэг нь Мод хөтөлбөрт ашиглах хөрсөн бортог гэдэг зүйлд мод тарьж үрслүүлэх шинэ технологи байгаа. Энэ технологи бол уламжлал технологиосоо хэд хэдэн давуу талтай байдаг. Нэгдүгээрт бол уламжлалт технологийг хүлэмжид үрслүүлээд тарьц суулгац болтолх хэмжээнд хүртэл 5-7 жилийн хөдөлмөр шаардагддаг. Амьдрах чадвар нь 40 орчим хувьтай байдаг. Хөрсөн бортогт суулгац үрслүүлэх технологи нь 98 хувьтай гэдгийг судалгаагаар тогтоосон. Жишээлбэл заг мод говийнхоо хөрсөнд л таарсан. Говийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон байдаг. Тэгэхээр манай хөрсөн бортгын хувьд ямар ч модны амьдрах орчныг нь хөрсөнд нь бий болгож өгч байгаа юм. Хөрсөн бортго нь хугацааны хувьд давуу талтай. Мөн мод тарих хугацааг бид нар уртасгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгч санаачилга гаргаад мод тарих өдөртэй болсон. Хавар, намартаа тарьдаг. Энэ технологи нь газар гэсэхээс эхлүүлээд газар хөлдөх хүртэлх хугацаанд хэдийд ч мод тарьж болно. Бид нар хагас жилийн хугацаанд хөрсөн ботгонд суулгасан модоо шилжүүлээд суулгаад байж болох юм. Тэрбум мод гэдэг үндэсний хөтөлбөр, 50 сая мод гэдэг дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжих баталгааг бид өгч байгаа юм.” гэлээ.


“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
