Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ё.Баатарбилэг нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төвийн дарга Чан Син Жун тэргүүтэй мэргэжилтнүүдтэй өнөөдөр (2022.05.20) Төрийн ордонд уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, нийгмийн эмзэг бүлгийн давхаргад зонхилон тохиолддог сүрьеэ өвчний эмчилгээ оношилгоог боловсронгуй болгох төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийллээ. Түүнчлэн сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг урт, богино хугацааны сургалтад хамруулах, ялангуяа сувилагч, рентген техникч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг тогтмол сургалтад хамруулах асуудлыг хөндөв.
Улаанбаатар хотын сүрьеэгийн өвчлөл өндөртэй бүсэд хүний оролцоогүй оношлох хүчин чадал бүхий орчин үеийн дижитал рентген аппарат (Mini X-ray)-ыг суурилуулах, ашиглах тал дээр хамтран ажиллахыг хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, Сүрьеэ өвчинтэй тэмцэх төсөл хөтөлбөрүүдийг 2016 оноос эхлүүлсэн ч цар тахлын улмаас зогссон гэдгийг дурдсан. Тэрбээр, нийслэлийн захын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дундах далд хэлбэрийн сүрьеэгийн өвчлөлийг илрүүлэх төсөл, хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх, 120 ортой сүрьеэгийн эмнэлэг байгуулахад хөрөнгө оруулалтын тал дээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн.
БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төвийн дарга Чан Син Жун, Сүүлийн долоон жилийн хугацаанд сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй амжилттай хамтран ажиллаж байгааг дуулгаад, цаашид хоёр улсын парламентын бүлгээр дамжуулан олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг нь 2016 оноос хойш Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтын ажиллагаа” төсөл, “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Мөн 2018 оноос хойш “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж байгаа аж.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд Дэлхийн хүн амын эрүүл мэндийн асуудлаарх Азийн бүсийн парламентын гишүүдийн форум, “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг илэрхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс идэвх санаачилгатай оролцоно гэдгийг илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
