Урлаг бол хүний авьяас чадвар, мэдрэмжээс гадна туршлага, мэдлэг, дотоод сэтгэлээс бүтдэг зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр /Ука/-ын хувьд урлагт хөл тавьснаасаа хойш өөрийн гэсэн өнгө төрх, ертөнцийг бүтээгээд хэдийнээ 20 жил болжээ. Дуучин Ука энэ хугацаанд хүнийхээ хувьд ч, уран бүтээлийнхээ хувьд ч, уран бүтээлчийнхээ хувьд ч үргэлж хувьсал хийсээр ирсэн.
Дуучин Укагийн бие даасан “Dance with me” амьд шоу тоглолт ирэх 6 дугаар сарын 10, 11-нд болох гэж байна. Тус тоглолт дэлхийн стандартыг бүрэн хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д зохион байгуулагдах бөгөөд тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Store pay” ажиллаж байгаа бол ерөнхий зохион байгуулагчаар “Vep intertainments”, хамтрагчаар “Brainstorm branding agency”, “Steppe arena”, “MMP”, “Steppe amusement” зэрэг газар хамтран ажиллаж байна. Энэхүү тоглолт дуучин Укагийн өдий хүртэл хийж бүтээсэн бүхнээ үзэгч сонсогчиддоо тайлагнасан гайхалтай өдрүүд байх аж. Үзэгч, сонсогчид дуучин Укагийн бас нэгэн онцгой дүр төрхийг харах мөч ойртсоор байна. Тодруулбал, түүний уран бүтээлүүдийн шинэ бүлэг эхэлж, шинэ үүд хаалга нээгдэхэд багахан хугацаа үлджээ.
“Dance with me” тоглолтод урилгаар “Киви”, “Татар” хамтлаг, дуучин Наагий, Оргил, Оки, Б.Алтанжаргал, Э.Дашням, реппэр Цэцэ, AM C, Nene, Don Dior нар оролцож, хамтран дуулах юм байна. Дуучин Ука дээрх уран бүтээлчидтэй хамтран дуулсан хит дуунуудаасаа гадна өөрийн “Хайр хөгжим юм уу”, “Маргаашийн нар луу хамт аялах уу” “Don’t stop”, “Цагааруулна” гээд олон хит дуунаасаа дуулахаас гадна цоо шинэхэн уран бүтээлүүдээ ч үзэгч сонсогчиддоо зориулан хүргэх ажээ.
Дуучин Ука “Dance with me” тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Урт удаан хүлээсэн шоу тоглолтоо хүргэх өдрүүд ойртож байна. Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу, хөгжмөө сонсож шилдэг хөгжимчид, шилдэг бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд сонсогч, үзэгчидтэйгээ жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна.
2020 онд “Буянт-Ухаа” спорт цогцолборт тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч, цар тахлын улмаас тоглолтоо цуцлалгүй, тохиромжтой цагийг тэсэн ядан хүлээлээ. Энэ удаа “Steppe arena”-д болох тоглолтыг минь тэвчээртэй хүлээж байсан та бүхнийгээ хүндэтгэн, талархаж байна.
6 дугаар сарын 10, 11-ний өдөр жаргаж, дуулж, бүжиглэж, хайр цацарсан үдшийг хамт өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
